Улаанбаатарт 18 хэм дулаан байна
2021-09-27

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:

Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орж, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

 

2021 оны 09 сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

   Ихэнх нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчир, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ . 15-17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 15-17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. 12-14 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин