Сайжруулсан шахмал түлшийг өнөөдрөөс 40 цэгээр борлуулж эхэллээ
2021-09-27

Сайжруулсан шахмал түлшийг өнөөдрөөс борлуулж эхэллээ. Эхний ээлжинд дараах 40 цэгээр борлуулж байна. Нийслэлийн хэмжээнд энэ өвөл 600 цэгээр сайжруулсан шахмал түлш борлуулах бөгөөд бүх цэгүүд 10 дугаар сарын нэгнээс ажиллаж эхэлнэ. 

 

Одоогийн байдлаар нийслэл 56 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна. Өмнөх онд 80 орчим мянган тоннын нөөцтэй байсан бөгөөд нийслэлийн баруун, зүүн талын үйлдвэрүүд бүх хүчээ дайчлан 80 мянган тонн-д хүргэх зорилготой ажиллаж байгааг хотын дарга Д.Сумъяабазар өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.

 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин