Өнөөдөр 3572 иргэнийг дархлаажуулна
2021-09-27

Өнөөдөр /2021.09.27/ Улаанбаатар хотод суурин 27 цэгт 39 багийн 203 эмч, ажилтан ажиллаж, 3572 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

 

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 15 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2894 (24.3 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 66.399 (74.7 хувь), 16-17 насны 26.147 (77.2 хувь) хүүхэд дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Shuud.mn
Сонин хачин