Хакухо М.Даваажаргал зодог тайллаа

Хамгийн алдартай сумочин, ёкозуна Хакухо зодог тайлахаар шийдсэн талаар NHK агентлаг мэдээллээ.
Өнгөрсөн онд ёкозуна цол олгох хорооны төлөөлөгчид Хакухог гэмтлийн улмаас хэт олон башё алгассан хэмээн сануулга өгч байв. Энэ онд Хакухо гагцхүү Нагойя дахь ганц л тэмцээнд оролцож, Эзэн хааны ээлжит цомоо авсан юм. Гэвч есдүгээр сард өвдөгний гэмтлийн улмаас намрын башёд оролцоогүй бөгөөд зодог тайлах цаг нь болсон гэж шийдсэн хэмээн NHK агентлаг мэдээлжээ.
"Хакухо буюу Мөнхбатын Даваажаргал нь Монгол гаралтай. Тэрбээр мэрэгжлийн сумогийн ертөнцийн хамгийн алдартай сумочин бөгөөд энэ спортын төрлийн ихэнх дээд амжилтыг тэр эзэмшдэг. Хакухо эзэн хааны цомыг 45 удаа гардаж, 1187 удаа ялалт байгуулсан" хэмээн ТАСС агентлаг онцолсон байна.
Хакухо одоо 36 настай. Эхнэр нь Саёко Вада гэх япон эмэгтэй. Хакухо 2019 онд Японы иргэншил авсан бөгөөд ингэснээр зодог тайлсны дараа дэвжээ эзэмших боломжтой болсон юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ