Сурагчдын дүрэмт хувцсанд чип суулгажээ
2021-09-27

Хятадын Чжухай хотын нэгэн бага сургууль туршилтын журмаар сурагчдын дүрэмт хувцсанд бичил чип суулгажээ. Энэ талаар France Info мэдээлсэн байна. 

 

Ийнхүү чип суулгаснаар багш нар болон эцэг эхчүүд хүүхдүүдийн зорчих хөдөлгөөнийг хянаж, сурагч  цайны газар болон бие засах газарт хичнээн хугацааг зарцуулсныг нарийн мэдэх боломжтой гэнэ. Түүнчлэн хүүхэд аюултай байж болзошгүй бүсэд очсон бол насанд хүрэгчдийн гар утас руу дохиолол ирэх аж.

 

Сурагчдын дүрэмт хувцсанд ийнхүү чип суулгасныг хүмүүс харилцан адилгүй хүлээн авсан гэнэ. Зарим эцэг эхчүүд үүнийг электрон бугуйвчаар гэмт хэрэгтнүүдийг хянадагтай адил алхам хэмээн шүүмжилжээ.

 

Энд дуулгахад, Хятад улс ажиглалтын камер нэвтрүүлсэн үзүүлэлтээрээ дэлхийд нэгдүгээрт бичигддэг. Хятадын зарим сургуулиудад ангид ч камер байрлуулсан байдаг бөгөөд үүгээр хичээлийн ирц төдийгүй, сурагчид хичээлдээ анхааран төвлөрч байгаа эсэхийг хянадаг юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин