ВИДЕО: Цэргийн онгоц өндөр барилга дундуур нисчээ
2021-09-27

Австралийн Агаарын цэргийн хүчний Боинг С-17 А ачааны тийрэлтэт онгоц Брисбен хотын төвд байх өндөр барилгууд хоорондуур нисчээ. 

 

Дүрс бичлэг дээр, онгоц нам өндөрт байшин хоорондуур маневр хийн нисэж, дараа нь өндөр барилгууд дундуур нисэж өнгөрч байгаа нь харагдана. Энэ нь бямба гарагийн орой Квинсленд мужийн нийслэлд болсон Sunsuper Riverfire жил бүр уламжлаль болгон зохион байгуулагддаг арга хэмжээнд бэлтгэх үеэр үйлдсэн сургуулилалтын нислэг байсан гэнэ. 

 

Boeing C-17 Globemaster III  нь Америкийн онгоц бөгөөд 1991 оны есдүгээр сарын 15-ны өдөр анхны нислэгээ үйлдэж байв. С-17 нь ихэвчлэн ачаа болон цэргүүдийг тээвэрлэх агаарын стратегийн тээвэрлэлтүүдийг гүйцэтгэхээс гадна тактикийн даалгаврууд, өвчтөнүүд зөөвөрлөх болон онгоцноос ачаа цацах зэрэг ажлуудад ашиглагддаг аж. Энэ онгоц АНУ-ын Агаарын цэргийн хүчин, Их Британийн Хатан хааны агаарын цэргийн хүчин, Австрали, Канад, Катар, АНЭУ, Кувейт, Энэтхэгийн Агаарын цэргийн хүчний зэвсэглэлд, НАТО-ийн Хүнд агаарын тээврийн жигүүрт багтдаг юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ЭНЭ ИХ ЭРТНИЙ БИЧЛЭГ БАЙГАА ЮМ.
2021-09-27