Оросоос ирсэн шатахууныг агуулах руу хуваарилж дуусчээ
2021-09-27 12:06

Манай улс БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” ХХК-ийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 43 440 тонн шатахуун /автобензин 33,300 тонн, дизелийн түлш 10,140 тонн/ шатахуун худалдан авахаар захиалга өгөөд байна. Үүний эхний ээлжийн 2750 тонн АИ-92 автобензин ачсан 50 вагон өчигдөр Зам-Үүд боомтод ирж, одоогоор 25 вагоныг шилжүүлэн ачаад байна. 

 

 

Хоёр дахь ээлжийн АИ-92 автобензин ачсан 50 вагон өчигдөр орой /2021.09.26/ Хөх хотоос хөдөлсөн бөгөөд өнөөдөр Эрээн боомтод ирж, үдээс хойш 17 цагийн орчим хилээр оруулж ирэх төлөвлөгөөтэй байна. Хөх хотын боловсруулах үйлдвэр дээр дараагийн ээлжийн 50 вагоны ачилт хийгдэж байгаа ба ачиж дуусмагц Эрээн боомт руу яаралтай хөдөлгөх талаар Хятадын талын холбогдох байгууллагатай ярилцжээ. Ингэснээр манай улс 09 дүгээр сард БНХАУ-аас гурван удаагийн ачилтаар 150 вагон нийт 8250 тонн АИ-92 автобензин импортоор орж ирэх юм.

 

Мөн ОХУ-ын “Роснефть” компаниас 09 дүгээр сард яаралтай нийлүүлэхээр тохирсон 1500 тонн АИ-92 шатахууны эхний ээлжийн 1210 тонн автобензин ачсан 20 вагон өнгөрсөн шөнө Улаанбаатар хотын Толгойт өртөөнд ирсэн байна. Шатахууныг агуулахууд руу хуваарилж дуусчээ. Үлдсэн 300 орчим тонн АИ-92 автобензин  ачсан 5 вагон үйлдвэрээс ачигдан замдаа явж байна. 

 

Энэ сарын 27-30-ны өдрүүдэд ОХУ болон БНХАУ-аас нийт 9750 орчим тонн АИ-92 автобензин орж ирэх бөгөөд энэ манай улсын АИ-92 автобензиний ердийн 8 хоногийн нөөц болох юм.

 

ГАЗРЫН ТОСНЫ БОДЛОГЫН ГАЗАР

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-09-27
Болд:
ККК ер нь бол жаахан хомсдолтой байвал зүгээр шүү Элдэв балай зрилгогүй тэнүүлчидийн хөл тушигдаад
2021-09-27