Токио-2020: Тамирчин, дасгалжуулагч нарт Засгийн газрын шагнал гардууллаа
2021-09-27

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Токио-2020 олимп, паралимпийн наадамд амжилттай оролцож, эх орныхоо төрийн далбааг олимпийн тэнгэрт мандуулсан тамирчдад Засгийн газрын шагналыг гардууллаа.

 

 

Пауэрлифтингийн паралимпийн аварга  Э.Содномпилжээд 3 өрөө орон сууц, 120 сая төгрөг 

 

Жүдо бөхийн 81 кг жингийн олимпийн мөнгөн медальт С.Моллайд 2 өрөө орон сууц, 60 сая төгрөг 

 

 

Жүдо бөхийн 48 кг-ын жингийн олимпийн хүрэл медальт М.Уранцэцэгт 2 өрөө орон сууц, 30 сая төгрөг

 

Жүдо бөхийн 73 кг-ын жинд олимпийн хүрэл медальт Ц.Цогтбаатарт 2 өрөө орон сууц, 30 сая төгрөгийн батламж гардууллаа. 

 


 

 

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатарыг 45 сая төгрөг

 

 

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмааг 15 сая төгрөг 

 

Пауэрлифтингийн дасгалжуулагч Д.Баттулгыг 60 сая төгрөгөөр шагнаж урамшуулав.

 


 

Токио-2020 олимпийн наадмын боксын тэмцээний шагналт V  байр эзэлсэн Э.Цэндбаатарт 20 сая төгрөг

 

Токио-2020 олимпийн наадмын чөлөөт бөхийн төрөлд шагналт V байр эзэлсэн Б.Хонгорзулд 20 сая төгрөг

 

Токио-2020 олимпийн наадмын чөлөөт бөхийн төрөлд шагналт V байр эзэлсэн Ц.Намуунцэцэгт 20 сая төгрөг

 

Токио-2020 параолимпийн жүдо бөхийн төрөлд шагналт V байр эзэлсэн Н.Алтанцэцэгт 20 сая төгрөг

 

Олимпийн наадамд анх удаа оролцсон 3х3 Сагсан бөмбөгийн эмэгтэй багт 30 сая төгрөг 

 

Жүдо бөхийн шүүгч Т.Энхцэцэгт 10 сая төгрөг 

 

Хүндийн өргөлтийн шүүгч Л.Одгэрэлд 10 сая төгрөг 

 

 

Байт харвааны шүүгч Э.Саруулд 10 сая төгрөг 

 

 

Триатлоны шүүгч Б.Цагаанбаатарт 10 сая төгрөг  

 

 

Michel Amazonka компанийн хамт олонд 10 сая төгрөг гардууллаа.

 

Шагнал гардуулсны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “1964 оны Токиогийн олимпоос хойш хагас зуун жилийн дараа цар тахлын амаргүй нөхцөлд зохион байгуулагдсан Токиогийн олимпийн наадамд Монгол Улс 43 тамирчин спортын 10 төрлөөр оролцож, зуны паралимпийн наадамд 6 төрлөөр 11 тамирчин оролцлоо. Амаргүй сорилтын дундаас манай тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медалийг хүртэж, алтан соёмбот төрийнхөө далбааг Токиогийн тэнгэрт мандуулсан та бүхнээр Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд бахархаж байна.

 

 

Гуравхан жилийн дараа Парист болох 2024 оны зуны олимпд бэлтгэх үндэсний хороог байгуулаад байна. Үндэсний хорооны даргын хувьд шаардлагатай бүх асуудлыг Засгийн газрын анхаарлын төвд байлгаж, дэмжиж ажиллах болно.

 

Засгийн газраас Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулилт, залгамж халааг бэлтгэх орчин нөхцөлд онцгой анхаарч, Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв улсын өмчит газрыг байгуулахаар ажиллаж байгааг та бүхэнд дуулгая.

 

Парисын олимпийн наадамд оролцох олон эрхийг авч, Европын тэнгэрт Монгол төрийн алтан соёмбот далбаагаа олон удаа мандуулахын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье" хэмээн хэллээ.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин