Талибан сахлаа хусуулах, загварлаг үс засалттай байхыг хоригложээ
2021-09-27

Афганистаныг хяналтдаа оруулсан "Талибан" хөдөлгөөн Гильменд мужид үсээ загварлаг хэв маягаар засуулах, сахлаа хусахыг хоригложээ. Энэ талаар РИА Новости агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, мужийн нийслэл болох Лашкаргах хотод эрэгтэй үсчингийн газруудын удирдлагуудтай Исламын чиг хандлагын яамны төлөөлөгчид уулзсаны дараа ийм шийдвэр гарсан байна. Түүнчлэн үсчний газарт дуу хөгжим тавихгүй байхыг зөвлөжээ. 

 

Энд дуулгахад, талибууд наймдугаар сарын 15-ны өдрөөс хойш Афганистаныг эзлэн авсныхаа дараа эмэгтэйчүүдтэй холбоотой олон хязгаарлалт нэвтрүүлсэн юм. Эмэгтэйчүүдийг их дээд сургуульд эрчүүдээс тусдаа анги танхимд хичээллэх, тэдэнд гагцхүү эмэгтэй багш хичээл заах, эсвэл нас тогтсон эрэгтэйг багшаар сонгох, түүнчлэн эмэгтэйчүүдийг спортоор хичээллэхийг хориглосон. Мөн энэ сарын 22-ны өдөр Энэтхэгийн крикетийн лигийг Афганистаны телевизээр дамжуулахыг хориглосон бөгөөд энэ тэмцээнд эмэгтэйчүүд байсны улмаас ийнхүү тэмцээнийг үзүүлэхийг хориглосон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Эрх чөлөөгөө Коран судрын харанхуй номлолоор:
Арилжсангууд бусдын зогс гэсэн газарт зогсож, ил гар гэсэн болгонд ил гараад , далласан газар далд ороод байж дээ.
2021-09-30