Хоёр настай охин дөрвөн хэлээр уншиж, бичиж сурчээ
2021-09-27

Английн Лондон хотын оршин суугч, хоёр настай Исайя Гьямфи  англи, испани, франц хэлээр уншиж, бичиж чаддаг гэнэ. Хосгүй авьяастай энэ охины түүхийг  Daily Mirror нийтэлжээ.

 

Гьямфигийн ээж, 30 настай Жазель Андерсоны өгүүлснээр, охин нь саяхан ганцхан өдрийн дотор япон хэлээр 40 хүртэл тоолж сурсан гэнэ. Ингэснээр охин дөрвөн хэлээр уншиж, бичиж чаддаг болсон аж. Охин нь найман сартай байхдаа л мэдээллийг маш хурдан өөрийн болгодог гэдгийг олж мэджээ. 

 

Охин нэг нас хүрмэгц аав ээж нь түүнд дэвтэр бэлэглэж, охин түүн дээр тоо бичдэг болжээ. Дараа нь математикийн энгийн бодлогуудыг бодож эхэлсэн байна. Түүнчлэн цэцэрлэгтээ үе тэнгийнхэндээ үсэг, тоо цээжлэхэд тусалж эхэлсэн гэнэ. Андерсоны өгүүлснээр, охин нь математикаар хичээллэхдээ хамгийн их дуртай байдаг аж. Хүмүүс тэдэнд итгээгүй тул ээж нь сургалтын явцын талаар дүрс бичлэг хийж, инстаграмдаа оруулдаг болсноор одоо ээж охин хоёр олон нийтийн сүлжээндээ олон дагагчтай болжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин