Хойд Солонгос дахин пуужин харважээ
2021-09-28

БНАСАУ Япон тэнгисийн зүг пуужин харважээ. Энэ талаар мягмар гарагт Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын Нэгдсэн хороо мэдээлсэн байна.

 

Үүний дараа Японы Kyodo агентлаг мөн ийм мэдээлэл дамжуулсан бөгөөд тус агентлагийн мэдээлснээр, Хойд Солонгос баллистик пуужин хөөргөсөн гэж Японы тал үзэж байгаа гэнэ.

 

Энд дуулгахад, Хойд Солонгос сүүлийн үед пуужингийн туршилтаа сэргээж, есдүгээр сарын 15-ны өдөр Япон тэнгисийн зүг хоёр баллистик пуужин харвасан юм. Пуужингууд нам өндөрт ойролцоогоор 750 км зайд нисжээ. Үүнтэй холбоотойгоор Япон улс БНАСАУ-д албан ёсоор эсэргүүцэл илэрхийлсэн юм. Мөн энэ явдлаас өмнө есдүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Хойд Солонгос алсын тусгалт шинэ далавчит пуужин амжилттай туршсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин