Нийслэлийн хүн амын 74.5 хувь I тунд хамрагджээ
2021-09-28
гэрэл зургийг MPA.mn

2021.09.27-нд нийслэлийн хэмжээнд I тунд 117, II тунд 433, нэмэлт сэргээх тунд 1573, нийт 2123 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 15 хувь байна.

 

Зорилтот бүлгийн буюу 2900 (24.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 66.497 (74.8 хувь), 16-17 насны 26.187 (77.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

 

Shuud.mn
Сонин хачин