АНУ дуунаас хэт хурдан пуужин туршжээ
2021-09-28 10:48

АНУ шинэ, дуунаас хэт хурдан пуужин амжилттай туршсан талаар есдүгээр сарын 27-ны өдөр Пентагон мэдээлжээ.

 

Америкийн Батлан хамгаалах яамны төлөөлөгчийн өгүүлснээр, туршилтын үеэр пуужин дууны хурдаас тав дахин их буюу цагт 6200 км хурд үзүүлсэн гэнэ. Дуунаас хэт хурдан пуужинг Raytheon корпораци бүтээсэн бөгөөд нүүрстөрөгчийн түлш, агаарын холимогоор ажилладаг Northrop Grummann хөдөлгүүртэй юм байна.

 

Пентагоны мэдээлснээр онгоцноос пуужинг буулгах, аюулгүй байдлаар салгах, хөдөлгүүрийг асаах, пуужинг холбох ажиллагааг боловсруулахын тулд туршилт явуулсан гэнэ. Ингээд туршилтын бүхий л гол зорилтууд биелэгдсэн гэж Пентагон онцолжээ. 

 

Регнум агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн туршилт нь 2013 оноос хойш Америкийн цэргийнхний явуулсан анхны амжилттай туршилт гэнэ. АНУ энэхүү дуунаас хэт хурдан пуужингуудаа ойрын таван жилд зэвсэглэлд нэвтрүүлж болзошгүй гэж шинжээчид өгүүлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин