КОВИД-19: Шинээр 2153 тохиолдол батлагдаж, 17 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Энэ өдөр шинээр 2153 тохиолдол батлагдаж, 7262 хүн эдгэжээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 1204 нь Улаанбаатарт, 949 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн энэ өдөр халдварын улмаас 21-80 насны 17 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1169 болж байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 20 789 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 11 378 хүний биеийн байдал хөнгөн бол 394 хүний бие нэн хүнд байна.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ