АНУ: Хойд Солонгос НҮБ-ын тогтоол зөрчсөн
2021-09-28

Хойд Солонгос энэ сард удаа дараа пуужин хөөргөж, хамгийн сүүлд Япон тэнгисийн зүг дахин пуужин харвасан талаарх мэдээлэл есдүгээр сарын 28-ны өглөө гарсан. 

 

АНУ-ын Төрийн департамент БНАСАУ ийнхүү пуужин хөөргөснийг НҮБ-ын хэд хэдэн тогтоол зөрчсөн гэж мэдэгдсэн байна. Төрийн департаментын үзэж байгаагаар БНАСАУ пуужин хөөргөсөн нь олон улс, хөрш зэргэлдээх улс орнуудад аюул занал учруулж байгаа гэнэ. Түүнчлэн АНУ дипломат журмаар асуудлыг шийдэх эрмэлзэлтэй байгааг онцлоод, БНАСАУ-ыг хэлэлцээ хийхийг уриалсан байна. 

 

Хойд Солонгос Япон тэнгисийн зүг үл мэдэгдэх зэвсэг хөөргөсөн талаарх мэдээллийг есдүгээр сарын 28-ны өглөө Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос авсан эх сурвалжтайгаар Ёнхап агентлаг мэдээлж байлаа. Японы талын мэдээлснээр, энэ нь баллистик пуужин байсан гэнэ.

 

Өмнө нь есдүгээр сарын 11-12, түүнчлэн 15-ны өдрүүдэд Хойд Солонгос Япон тэнгисийн зүг пуужин хөөргөж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
АНУ пуужин туршиж болдог. Харин ХОЙД Солонгос болохгүй....
2021-09-29