COVID-19: Жо Байден вакцины нэмэлт тун тариулжээ
2021-09-28

Даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден коронавирусийн халдвараас сэргийлэх вакцины бустер буюу нэмэлт тунг тариулжээ.

 

Түүнийг гурав дахь тун вакцин тариулах мөчийг Америкийн телевизийн сувгууд шууд дамжуулсан байна. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв ердөө хэдхэн хоногийн өмнө 65-аас дээш насныхан болон дагалдах архаг хууч өвчинтэй хүмүүст нэмэлт тун тарихыг зөвшөөрсөн юм. Ингэснээр өдгөө 78 настай Жо Байден нэмэлт тунд хамрагджээ.

 

Байден гурав дахь тунг тариулсан хамгийн эхний хүмүүсийн нэг байсан бөгөөд гэхдээ энэ нь албан тушаалаа ашигласан хэрэг биш харин америкчуудад дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг өөрийн биеэр үлгэрлэсэн хэрэг хэмээн Цагаан ордон онцолсон байна. Удахгүй тэргүүн хатагтай Жилл Байден гурав дахь тунд хамрагдах аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин