Хий, газрын тосны үнэ эрс өслөө
2021-09-28

Энэ оны 11 дүгээр сард нийлүүлэгдэх Брент газрын тосны баррелийн өртөг 2018 оны 10 дугаар сарын 23-наас хойш анх удаа 80 долларыг давжээ. 

 

Есдүгээр сарын 28-ны байдлаар 12 дугаар сарын фьючерсийн үнэ 0,85 хувиар нэмэгдэж 79,36 долларт хүрсэн бол 11 дүгээр сарын нийлүүлэлт 0,83 хувиар нэмэгдэж, 80,19 долларт хүрчээ. Үүнээс нэг хоногийн өмнөх арилжаагаар 80,35 долларт хүрсэн байна.

 

Ийнхүү газрын тосны үнэ нэмэгдэхийн зэрэгцээ байгалийн хийн үнэ ч өсөж байгаа талаар хэвлэлүүд мэдээллээ.

Тодруулбал, Европт хийн биржийн үнэ есдүгээр сарын 28-ны өдрийн худалдаагаар түүхэн дээд хэмжээнд хүрч, 1000 куб метр нь 1000 долларыг давсан талаар ТАСС агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Голландын TTF-ийн 10 дугаар сарын фьючерсийн үнэ 1031,3 долларт хүрсэн байна. Ингэснээр есдүгээр сарын 28-ны өглөөнөөс хойш хийн үнийн нийт өсөлт 11 хувь болжээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
мэдээллээр төөрөгдүүлэхээ боль үнэхээр л үнэн юм бол эх сурвалжтай нь эх сурвалжийнхаа web хаягийг орж үзэж болохоор тавьу байгаа ч
2021-09-28