Парламентын сэтгүүлчид мэдээлэх эрхээ шаардлаа
2021-09-28
Гэрэл зургуудыг MPA.mn

Цар тахлын халдвар тархалтаас хойш Төрийн ордон хэвлэлд хаалттай болсон. Төрийн ордны үйл явдлыг сурвалжлах эрх бүхий хэвлэл мэдээллийн сэтгүүлчид хэвлэлийн бага хурал зарласан цагт очиж, заасан байршилд мэдээллээ нэг эх сурвалжаас нэгэн зэрэг бэлтгэн хүргэж, чуулган, байнгын хорооны хуралдааныг цахимаар хүлээж авч байгаа. Ийнхүү төр, нийгмийн гүүр  болох хэвлэл мэдээлэл мэдээлэх эрхээ хэрэгжүүлж чадахгүй хоёр жил төр, засгийн шийдвэрт хүлээцтэй хандаж ирсэн. Аравдугаар сарын нэгэн буюу энэ баасан гарагт УИХ-ын намрын  ээлжит чуулган нээлтээ хийнэ. Тиймээс сэтгүүлчид Төрийн ордонд болж байгаа үйл явдал, иргэдийн мэдэх эрхийн хүрээнд  мэдээллийг нээлттэй хүргэх хэвийн үйл ажиллагааг бүрдүүлж өгөхийг мэдэгдэн Сүхбаатарын талбайн гинжинд парламентын үнэмлэхээ өлгөлөө.  

 

Парламентын сэтгүүлчид байр сууриа илэрхийлж байна. 

 

 

NTV телевизийн сэтгүүлч Ч.Лодойсамбуу:

 

-Гишүүд өөрсдөө хүсвэл гарч ирээд ярьдаг болсон. Ярилцлага өгөх эсэх нь тухайн хүний эрх ч гэлээ УИХ-ын гишүүн гэдэг бол олон нийтээс сонгогдсон ажилтан юм. Иймд тухайн гишүүнээ ажлаа хийж байна уу, үгүй юу гэдгийг сонгосон иргэд нь мэдэх эрхтэй. Харин тухайн гишүүн ярих дургүй байвал "Би ярьмааргүй байна" гэж хэлэх эрхтэй. Манай төрийн ажил гарчиг тавьдаг л болсон. На, нэ, но, нө гээд гарчиг тавьдаг болсон. Сэтгүүлчдэд нээлттэй болно гээд хоёр жил боллоо. 
 

 

Zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг:

 

-Намрын чуулганаар 2022 оны төсөв хэлэлцэнэ. Төсвөөр ямар асуудал орж байгааг бид мэдээлэх эрхтэй. Гэтэл цар тахал гэдэг нэрээр халхалж, сэтгүүлчдийн хөлийг хорьсон.

 

Өнөөдөр парламентад сөрөг хүчин нь хэдэн хэсэг тарчихсан байна. Эрх баригч нь хэт олуулаа байна. Иймд үед сөрөг хүчний үүргийг хэвлэл гүйцэтгэнэ. Гэтэл сэтгүүлч мэдээлэл олж авах боломжийг хааж байгаа нь иргэдийн нүд, чихийг хааж боож байна гэсэн үг. Иймд бидний шаардлагыг биелүүлэхгүй бол дараагийн арга хэмжээг авна.   

 

TҮ5 телевизийн сэтгүүлч Ч.Доржбат:

 

-Сэтгүүлчид мэдэх эрхээ олж авахаар тэмцэж байгаад манай редакц дэмжиж оролцож байна. Ганцхан УИХ ч хаалттай болсон юм биш. Яамд, агентлагууд ч хаалттай болсон. Сэтгүүлч очоод мэдээлэл авъя гэхээр оруулахгүй, гадаа үүдэнд нь дуудаж уулздаг болсон. Төрийн бүх шатанд ийм болсон. УИХ-ын Тамгын газарт гол учир бий гэж бодож байна. Маш их хаалттай байдаг. 

 

UBN сайтын эрхлэгч Г.Лхагвадорж:

 

-Бид эхэндээ цар тахлын нөхцөл байдлыг ойлгоод Төрийн ордноос тогтоосон дүрэм, журмын хүрээнд ажиллаж ирсэн. Гэтэл одоо дэлхий нийт цар тахалтай зэрэгцэн амьдраад эхэлсэн. Мөн манай улсад бүх үйл ажиллагаа нээчихээд байхад Төрийн ордонд сэтгүүлчдийн ажиллах эрхийг нээхгүй байгаа нь сэтгүүлчид, хэвлэл мэдээллийг хэрэгсэл зөвхөн дамжуулах хэрэгсэл л болж хувирлаа.

 

Үүний дараагаар УИХ-ын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс, Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба, Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэст шаардлага хүргүүлсэн юм.

 

 

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар:

 

-КОВИД-19 халдвар дотоодод бүртгэгдсэн өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Энэ үед сэтгүүлчид Төрийн ордонд хэрхэн яаж ажиллах вэ гэдэг асуудал яригдаад түр журам гарсан. Хоёр жилийн хугацаанд сэтгүүлчид тодорхой хүрээ хязгаартай Төрийн ордонд нэвтэрч байсанд миний хувьд сэтгэл зовниж байна. Тиймээс аравдугаар сарын 1-нд эхлэн намрын чуулганаас өмнө ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар ярилцаж байна. Мэдээлэл болгож хэлэхэд бид түр журмаа өөрчлөх бодолтой байна. УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын хэвлэл хариуцсан алба бол журам дүрэм гаргадаг байгууллага биш. Сэтгүүлчид Төрийн ордонд хэрхэн ажиллах вэ гэдэг журам бол УИХ-ын даргын захирамжаар батлагддаг журам юм. Даргад энэ асуудлыг тавина. Татгалзахгүй байх гэж бодож байна. Наад зах нь халдвар хамгааллын дэглэм, хүн хоорондын зай баримтлах асуудал тавигдана. Иймд сэтгүүлчдийн түр хорооноос төлөөлөл оролцуулсан ажлын хэсэг байгуулаад, сэтгүүлчид КОВИД-19 нөхцөлд хэрхэн ажиллах, жирийн үед хэрхэн ажиллах талаар дүрэм журамтай болох нь зүйтэй.   

 

Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Т.Ганзул: 

 

-УИХ-ын даргын баталсан түр журмаар зохицуулалт хийгээд явж байгаа. Энэ журам хоёр жил хэрэгжсэн гэдгийг бид бүхэн маш сайн ойлгож байгаа. Та бүхний төлөөлөлтэй бид өмнө нь хоёр ч удаа уулзсан учраас ямар асуудал байгааг тодорхой ойлгож байгаа. Энэ журмыг хэрхэн өөрчилж болох вэ гэдэг асуудлаар бид бүхэн дотооддоо хэд хэдэн удаа хуралдсан. УИХ-ын тамгын газрын, Ерөнхийлөгчийн тамгын газар, ЗГХЭГ-аас гадна энэхүү журамд Төрийн тусгай албаныхан бас оролцдог. Холбогдох албан тушаалтнуудад шаардлагыг өгөөд, аль болох хурдан хариу мэдээлэл хүргээд явна.

Н.Нягт 

 

Shuud.mn
Сонин хачин
Энэ Оюунэрдэнийг өмөөрөөд байгаа хүмүүс хэлдээ.Яг ямар оновчтой арга хэмжээ авсаныг.Азидаа 3 хан сая хүн амтай хэрнээ хамгын их өвлөл нас баралттай
2021-09-29
Энэ засаг түүхэндээ хамгийн муу засаг байлаа.Ард түмнээ зөнд нь раясан
2021-09-29
энэ төр засгын удирдлагууд арай л дэндүү байна.Ажилаа ч мэдэхгүй хэдэн нөхөд
2021-09-29
монгол:
ХӨӨРХИЙ СЭТГҮҮЛЧ ГЭХ ХЭДЭН НӨХДӨД ҮНЭМЛЭХ МЭТИЙГ ТАРААЖ ТӨРИЙН ОРДОНД ХОРЬЖ БОЛОХГҮЙ ТҮҮНИЙГ НЬ ХУРААЖ АВААД БҮРЭН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БОЛГОХ НЬ ЗҮЙТЭЙ
2021-09-29
irgen:
jinhene setgyylch chini Bolormaa agsan bsn yumnii ul muriig olj baij ynen munuur ni il gargan tavidag ulsiin hugjild saad chudur tushaa bolson idsen uusan hymyysiig il gargaad aluulsan ni haramsaltai.chadvartai setgyylch gej ter hyniig helne.estoi goe setgyyl gargadag bsn.olon yum hiisen.
2021-09-28
ard:
tiimee.dendyy baliar bydyyleg enne bakteruudiig bvv oruul zuv.tendees yamar oligtoi medee bidend ugch baisan yum.end Batxvv gishyyn nas barlaa geed 5 tsag shat haruulaad bsn.ichmeer.zailuul ene setgyylchdiig tsuul.hen,d ch hereggyi
2021-09-28
zochin:
yamarch orond turiin ordond manai ene heden bolovsrolgyi ,soelgyi,shunaliin tulam bolson shydiig ni sugalahaas naaguur shylsee hulsuu goojuulj tselhegnej gyisen sejgiin hymyys haraagyi sonsoogyi yum bna.Shodoi uluntsetseg 2 shunaldaa avtajee.
2021-09-28
ЛОДО ДОЛДОИ НАРИГ ВУ ОРУЛ
2021-09-28
Зочин:
Ер нь бол сэтгүүлч нар АНУ-ын Сенат, Төрийн Департаментын дотор чөлөөтэй яваад байдаггүй. Бүх асуудлыг Хэвлэлийн албаар дамжуулж зохион байгуулдаг. Манайхан гэж УИХ-ын гишүүдээс хов сонсож явдаг. цаадуул нь ч ярих дуртай.... Гажуудсан ардчилал л юм даа
2021-09-28