ДЭМБ: Дэлхий даяар COVID-19 халдвар буурч байна
2021-09-29

 

Өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар коронавирусийн халдварын тохиолдол 3,3 сая бүртгэгдэж, энэ хугацаанд 55 мянга гаруй хүн нас баржээ. Энэ талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдсэн байна. 

 

ДЭМБ-ын мэдээлснээр, долоо хоногийн хугацаанд халдварын шинэ тохиолдол болон нас баралтын тоо өмнөх долоо хоногтой нь харьцуулахад 10 хувиар буурчээ. Тэр дундаа Газрын дундад тэнгисийн бүс нутагт 17 хувь, Баруун Номхон далайн бүсд 15 хувь, Америкт 14 хувь, Зүүн Өмнөд Азид 10 хувиар буурсан нь хамгийн өндөр үзүүлэлт аж.

 

Харин Европт өвчлөлийн үзүүлэлт өөрчлөгдөөгүй байна. ДЭМБ-ын мэдээлснээр, дэлхий даяар 232 сая гаруй халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 4,7 сая гаруй хүн нас баржээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин