КОВИД-19: 16 хүн нас барж, 390 хүний биеийн байдал нэн хүнд байна

img

Эрүүл мэндийн яам коронавирусийн халдварын 2021 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Энэ өдөр шинээр 2515 хүн халдвар авчээ. Шинээр илэрсэн халдварын 1067 нь Улаанбаатарт, 1448 нь орон нутагт бүртгэгдлээ. Мөн өдөр халдварын улмаас 41-80 насны 16 хүн нас барлаа. Ингэснээр Монгол Улсын 1185 хүн коронавирусийн халдвараар амь насаа алдаад байна.

 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 20 325 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 390 хүний биеийн байдал нэн хүнд байна. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ