БНСУ: Хойд Солонгосын пуужин одоогоор онцгой аюулгүй
2021-09-29

Хойд Солонгос  Япон тэнгисийн зүг пуужин харвасан талаарх мэдээлэл есдүгээр сарын 28-ны өдөр гарсан. Энэ пуужин нь дуунаас хэт хурдан пуужин байсан талаар есдүгээр сарын 29-ний өдөр Хойд Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг мэдээлсэн юм. Туршилтын үеэр шаардлагатай бүх үзүүлэлтүүдийг шалгасан, туршилт амжилттай болсон гэж Хойд Солонгосын тал мэдэгдсэн.

 

Харин энэхүү дуунаас хэт хурдан пуужингийн технологийн боловсруулалт нь анхан шатандаа яваа гэж Өмнөд Солонгос үзэж байгаа аж. Энэ талаар БНСУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хорооны мэдэгдэлд өгүүлжээ.

 

"Одоогийн байдлаар Хойд Солонгос дуунаас хэт хурдан пуужин бүтээх явцынхаа эхний шатанд л байгаа бололтой. Бидний үзэж байгаагаар, ийм пуужингуудыг боловсруулж дуусан, зэвсэглэлд нэвтрүүлэхэд ихээхэн хугацаа шаардагдана" хэмээн мэдэгдэлд өгүүлжээ.

 

Түүнчлэн Өмнөд Солонгосын болон Америкийн байлдааны системүүд энэ төрлийн пуужинг хянаж, амдан устгах боломжтой гэж Штабуудын дарга нарын хороо онцолсон байна.

Хойд Солонгос дахин идэвхжиж, супер зэвсэгтэй болов

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин