Фумио Кисида Японы шинэ Ерөнхий сайд болно
2021-09-29

Японы Гадаад хэргийн сайд асан Фумио Кисида тус улсын эрх баригч Либераль-ардчилсан намын шинэ даргаар сонгогджээ. Түүний төлөө 427 гишүүний 257 нь санал өгсөн байна. Түүний өрсөлдөгч Таро Коно 170 санал авчээ.

 

Ингэснээр Фумио Кисида эрх баригч намын шинэ даргаар сонгогдож, удахгүй, Японы 100 дахь Ерөнхий сайд болох юм. Түүнийг 10 дугаар сарын дөрөвний өдрийн парламентын чуулганаар албан ёсоор Засгийн газрын тэргүүнээр батлах юм байна. 

 

2020 онд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өвчний улмаас гэнэт албан тушаалаасаа сайн дураар огцорч, улмаар түүний орыг Ёсихидэ Суга залгасан юм. Харин түүний бүрэн эрхийн хугацаа дууссан тул ийнхүү эрх баригч намын даргын сонгуулийг явуулжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин