Өнөөдрөөс сайжруулсан шахмал түлшний 128 цэг ажиллаж эхэлнэ
2021-09-30

 

Өнөөдрөөс сайжруулсан шахмал түлшний 128 цэг ажиллаж эхлэнэ. Тодруулбал, Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшээ гэрээт 41 цэгээр худалдан борлуулж эхэлсэн. Өнөөдрөөс цэгийн тоог 87-оор нэмэгдүүлж 128 цэг ажиллаж, борлуулалт хийх аж. 

 

2021-2022 оны галлагааны улиралд нийт 600 борлуулалтын цэг буюу 300 өрхийн дунд нэг цэг байхаар тооцоолсон тухай албаныхан хэлж байгаа. Цаашид нээгдэх борлуулалтын цэгүүдийг өндөрлөг болон гэр хорооллын дунд аль болох хүртээмжтэй байх байршлыг бодолцож нээнэ гэдгийг ч тэд хэлж байна.

 

Shuud.mn
Сонин хачин