Б.Пүрэвдорж: Ковидын хуулийг хүчингүй болгох хэрэгтэй
2021-09-30
Гэрэл зургийг MPA.mn

 

АН-аас "Одоо боллоо..." цуглааныг 10 дугаар сарын нэгэнд хийхээ мэдэгдсэн. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж Сүхбаатарын талбайд мэдээлэл хийлээ. 

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

 

-Цар тахлын халдвараас сэргтийлж 20 орчим их наяд төгрөгий төр, засаг зарцуулсан ч үр дүн нь гарахгүй байгаа. Таван их наяд төгрөгийг ковидын эсрэг, 10 их наядын зээл гаргасан. Гадаадын зээл тусалмж ирсэн. Оюутолгойн татварын өрөнд барьцаанд өгсөн 1.8 их наяд төгрөг зарцуулсан. Дэлхийн улс орон коронавирусийн эсрэг ДНБ-ий 17 хувийг зарцуулж байгаа бол манай улс ДНБ-ий 60 хувийг зарцуулсан. Гэтэл манай улс халдвараараа, нас баралтаараа хүн амтайгаа харьцуулахад нэгдүгээрт явж байна. 

 

Ковидын хууль нэрээр дарангуйллын системийг бий болгож байна. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарлаж, дарангуйлж байна. Тиймээс Ковидын хуулийг  хүчингүй болгох хэрэгтэй. 

 

АН-ын дарга М.Тулгат:

 

-Бид долоо хоногийн өмнө Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Шатахууны үнийн зохицуулалт хийх, хөрш орнуудтай дипломат харилцаа явуулж чадахгүй байгаа Элчин сайдуудыг эргүүлэн татах, гаалийн газрынхантай хариуцлага тооцох, төсвийн хулгай, хяналтгүй байдалтай холбоотой Ковидын хуулийг цуцлах шаардлага тавьсан. Гэтэл өчигдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар шаардлагатай холбоотой асуудлыг авч хэлэлцсэнгүй. Тиймээс бид "Одоо боллоо..." гэсэн эсэргүүцлийн цуглаанаа хийх болно. 

Shuud.mn
Сонин хачин
Тиймээээ босцгооооооооо
2021-09-30
Зоч ин:
Арчаагүй хүмүүс л ингэж хамар дорхио хийхгүй, дээшээ нохой мэт хуцдаг юм
2021-09-30
хуц хуц
2021-09-30
zochin:
Elbegiig baas amttai bauna uu? arxichin muny
2021-09-30
zovoo arai l heterlee. doromjilj duusahgui bn shuu erh barigchid. ard irged ni uheed duusaj bhad mor tarina geed ayulguin zovlol huraldaj l bdag chaavaas daaa
2021-09-30
Иргэн:
Үнэхээр одоо боллоо, МАН ын мангаруудаа!.!.!.! Жагсвал очиж дэмжинээ. Даанч манай иргэд идэвхигүй л дээ, ,маск, хамгаалалтаа хийгээ, зайгаа баиад жагсацгаая л даа!!
2021-09-30
Иргэн:
Мөнгө олох биш орж ирж байгаа мөнгийг хүмүүст таалагдах нэрээр үрэх бодлоготой удирдлагуудтай улс даа. одоо ёстой юу ч гэхэв. Хэлэх ч үг алга
2021-09-30
Zochin:
Ядуучуудын тоо 2 дахин өсөж, хүнсний барааны үнэ 30-40 хувь, өргөн хэрэглээний барааны үнэ 50 хүртэл хувиар өссөн, эдийн засаг элгээрээ хэвтсэн,ийм дүр зураг нүдэнд харагдаж байна даа.
2021-09-30
Бүх юны үнэ 20%-30% зарим бүр 40%-50% нэмэгдсэн Цалин, Тэтгэвэрээ адаглаад 30% нэмэгдүүлмээр байнаа. Жагсвал очиж дэмжин шүү.
2021-09-30
Бүх юны үнэ 20%-30% зарим бүр 40%-50% нэмэгдсэн Цалин, Тэтгэвэрээ адаглаад 30% нэмэгдүүлмээр байнаа. Жагсвал очиж дэмжин шүү.
2021-09-30