КОВИД-19: Шинээр 2519 тохиолдол батлагдаж, 18 хүн нас барлаа
2021-10-01

 

Эрүүл мэндийн яам коронавирусийн халдварын 2021 оны 10 дүгээр сарын 01-ний өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Энэ өдөр шинээр 2519 хүн халдвар авчээ. Шинээр илэрсэн халдварын 1154 нь Улаанбаатарт, 1365 нь орон нутагт бүртгэгдлээ. Мөн өдөр халдварын улмаас 21-80 насны 18 хүн нас барлаа. Ингэснээр Монгол Улсын 1222 хүн коронавирусийн халдвараар амь насаа алдаад байна.

 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 20 675 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 378 хүний биеийн байдал нэн хүнд байна. 

 

 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин