“Таван толгой түлш” ХХК тайлбар өгөхөөс ТАТГАЛЗЛАА
2021-10-01

 

“Тавантолгой түлш” компанийн ажилчид өчигдөр буюу есдүгээр сарын 30-ны орой  эсэргүүцэл илэрхийлж, ажил хаялт зарласан. Улмаар ажил хаялт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Ажил хаялт зарлах болсон шалтгааныг тодруулбал, үндэслэлгүйгээр цалин хассан мөн үр дүн болон улирлын цалинг нь өгөхгүй байгаа гэнэ. Иймд “Тавантолгой түлш” компанийн ажилчид цалин хасах болсон шалтгааныг тайлбарлах, үндсэн цалинг нэмэгдүүлэх, ажлын орчин нөхцөлийг сайжруулах, үр дүн болон улирлын цалинг цаг тухай бүрд нь олгохыг шаардаж ажил хаялт зарлаад байгаа аж.

 

“Тавантолгой түлш” компанийн ажилчдын төлөөлөл “Бид хамгийн хортой нөхцөлд ажилладаг.  Гэтэл бидний цалин бага. Бидний үр дүн болон улирлын цалинг өгөхгүй байна. Цалин хасагдаж байгаа. Цар тахлын энэ үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаа.  Цалингийн зээлтэй амьдралд цалин хүрэлцэхгүй хэцүү байна. Цалин хассан учир хүйтэрч байхад дулаан гутал авч чадахгүй байна” гэв.

 

Тиймээс бид “Тавантолгой түлш” компаниас албан ёсны тайлбар авахаар холбогдсон юм. Гэтэл тус компанийн холбогдох албан тушаалтнууд  тайлбар өгөхөөс "ТАТГАЛЗАВ".

 

Нийслэлчүүд гал алдвал хэн хариуцлага хүлээх вэ

 

Хэдхэн хоногийн өмнө Нийслэлийн удирдлагууд “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурал хийж,  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр  Хотын дарга Д.Сумъяабазар  “Есдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар нийслэл 56 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна. Өмнөх онд 80 орчим мянган тоннын нөөцтэй байсан. Энэ нь нийслэлийн баруун талын үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоосонтой холбоотой. Үйлдвэрүүд бүх хүчээ дайчлан 80 мянган тонн-д хүргэх зорилготой ажиллаж байна. Улаанбаатар хотыг дулаан байлгах асуудал бол шахмал түлштэй холбоотой. Бид үүнийг зохион байгуулалтад оруулж, 600 цэгээр шахмал түлшийг борлуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна” гэсэн мэдээллийг өгч байсан. Өөрөөр хэлбэл нийслэлчүүд хангалттай түлшгүй, нөөцөө бүрэн бүрдүүлээгүй.

 

Сайжруулсан шахмал түлш худалдаалж буй цэгүүдийн үүдэнд иргэд уртаас урт дараалал үүсгэж дугаарлаж зогсоно. Жилийн жилд харагддаг танил дүр зураг. Сайжруулсан түлшний нөөцөө бүрдүүлэх чухал цагт “Тавантолгой түлш” компанийн удирдлагууд ажилчидтайгаа ойлголцож чадахгүй цаг хугацаа алдсаар. Хэрэв сайжруулсан түлшний нөөцийн асуудлаас үүдэн нийслэлчүүд гал алдвал хэн хариуцлага хүлээх вэ?  Хөхүүрийн ам цаашилж хүйтний ам наашилсан энэ цагт компанийн удирдлагууд болон ажилчид эртхэн эвлэрч, түлшний нөөцөө базаах хэрэгтэй.  

 

Тэд ойлголцож чадахгүй байна уу эсвэл ойлголцохыг хүсэхгүй байна уу? 

 

 

Г.Мичидмаа 

 

Shuud.mn
Сонин хачин
MANAN
2021-10-03
Иргэн:
МАН сөнөж байж л бид хүн шиг амьдарна.
2021-10-02
MANAN
зочин:
ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ КОМПАНИЙ САНЖҮҮГИЙН АЛДАГДЛЫГ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД ХҮЛЭХГҮЙ ШҮҮ ДЭЭ. ТЭЭВРИЙН ЗӨАРДЛЫН ХЭДЭН ЗУУН ТЭР БУМ ТӨГРӨГИЙН АСУУДЛЫГ ЕРӨНХИЙ САЙД БАЙХДАА ХҮРЭЛСҮХ САНГИЙН ЯАМААР ШИЙДҮҮЛЭЭД ТӨСВӨӨС АЛДАГДЛЫГ НЬ ШИЙДВЭРҮҮЛЖ БАЙСАН ЮМ БИЛЭЭ. ОДОО ОЮУН-РДЭНЭ САЙД ЖАВХАЛАН НАР ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭХ ЁСТОЙ ШҮҮ
2021-10-02
Их хүнд нөхцөлд ажилладаг
2021-10-01
Зочин:
Ажил хаяж байж ойлгуулахгүй бол ойлгохгүй, ямар эмч нар шиг тангараг өргөсөн биш. Цаана цалин сайтай ажил зөндөө бна
2021-10-01
ахмад:
Эрчим хүчний харьяа байгууллага
2021-10-01
Gaduur saijruulsan tulshchin oldohgui baina shdee
2021-10-01
Зочин:
ЭХучний сайд хариуцлага хулээн шуу дээ худлаа шоу хийгээд булт урсээд бдаг нохор одоо хорсон дээрээ буугаад ажиллаа хий ЗТээвэр Эруул мэнд ЭХуч УУЯам Соел Байгаль орчин зэрэг сайд нар муу ажиллаж бна шуу дээ хариуцлага тооцох хэрэгтэй бна
2021-10-01
зочин:
ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ КОМПАНИЙ САНЖҮҮГИЙН АЛДАГДЛЫГ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД ХҮЛЭХГҮЙ ШҮҮ ДЭЭ. ТЭЭВРИЙН ЗӨАРДЛЫН ХЭДЭН ЗУУН ТЭР БУМ ТӨГРӨГИЙН АСУУДЛЫГ ЕРӨНХИЙ САЙД БАЙХДАА ХҮРЭЛСҮХ САНГИЙН ЯАМААР ШИЙДҮҮЛЭЭД ТӨСВӨӨС АЛДАГДЛЫГ НЬ ШИЙДВЭРҮҮЛЖ БАЙСАН ЮМ БИЛЭЭ. ОДОО ОЮУН-РДЭНЭ САЙД ЖАВХАЛАН НАР ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭХ ЁСТОЙ ШҮҮ