КОВИД-19: Шинээр 1501 тохиолдол батлагдаж, 14 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яам коронавирусийн халдварын 2021 оны 10 дүгээр сарын 04-ний өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Энэ өдөр шинээр 1501 хүн халдвар авчээ. Шинээр илэрсэн халдварын 751 нь Улаанбаатарт, 749 нь орон нутагт бүртгэгдлээ. Мөн өдөр халдварын улмаас 41-80 насны 14 хүн нас барлаа. Ингэснээр Монгол Улсын 1274 хүн коронавирусийн халдвараар амь насаа алдаад байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 22 429 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 374 хүний биеийн байдал нэн хүнд байна.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ