Эхлэл брэнд 175.9 сая төгрөгийн татвараас зайлсхийжээ
2021-10-05 10:46

Эхлэл брэнд “Hulan21plus” гар утсаа БНХАУ-аас импортолж, хэрэглэгчдээ хуурч, гаалийн татвараас зайлсхийсэн байж болзошгүй мэдээллийг бид өчигдөр та бүхэнд хүргэсэн. Тэгвэл өнөөдөр энэ талаар Гаалийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

 

 

Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Чингис хаан ОУНБ-д цахим хяналт хийжээ. Энэ үеэр Эхлэл брэнд БНХАУ-аас импортолсон гар утсаа гаальд гар утасны сэлбэг, дагалдах хэрэгсэл гэж тус тусад нь салган мэдүүлж, нийт 175.9 сая төгрөг буюу их хэмжээний татвараас зайлсхийсэн нь тогтоогджээ. Уг үйлдэлд зөрчлийн хэрэг нээж, шалгаж байна.

 

Гаалийн байгууллага 2017-2021 оны 10 дугаар сарын байдлаар гар утастай холбоотой 53 удаагийн зөрчил илрүүлжээ. Үүний 45 нь гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэл юм байна. Үүнд 61.1 сая төгрөгийн торгууль ногдуулж, 199.8 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлжээ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зээ:
ГААЛИЙНХАН АВИЛГА ӨГӨХГҮЙ БОЛХООР НЬ АЖИЛ ХИЙСЭН дүр үзүүлж АВИЛГА ӨГӨХГҮЙ БОЛ ИНГЭДЭГ ЮМ ГЭЖ САНУУЛЖ БАЙГАА НЬ ЭНЭ.АВИЛГА АВДАГГҮЙ ГААЛИЙН БАЙЦААГЧ БАЙВАЛ НАР БАРУУНААС МАНДАХ БАЙЛГҮЙ
2021-10-05
Ичдэггүй улаан суганууд, бас Монгол бренд гар утастай боллоо гээд хуцаад байсан. Ийм хужаагийн гар хөлүүд Монголыг эзэлжээ. Хэрэглэгчидийг төөрөлдүүлж залилан мэхлэж байгаад баригдлаа даа. Бүгдэд нь эрүүгийн хариуцлага ноогдуулж, компаныг нь дампууруулах хэрэгтэй. Монгол ингэж хөгжихгүй.
2021-10-05