КОВИД-19: 2225 иргэнээс халдвар илэрч, 15 хүн нас барлаа
2021-10-05

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Энэ өдөр шинээр 2225 хүнээс халдвар илэрчээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 1015 нь Улаанбаатарт, 1210 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн халдварын улмаас 0-80 насны 15 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1289 болов. 

 

Өнөөдрийн байдаалр эмнэлэгт 22 214 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 13 282 хүний биеийн байдал хөнгөн бол 382 хүний бие нэн хүнд байдалтай байна.

 

Shuud.mn
Сонин хачин