АТГ: 63 албан тушаалтны ХОМ-ийг шалгаж байна
2021-10-05 12:18

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 9 дүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 260 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 161 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 99 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

 

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 47 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 17 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

 

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 77 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 14 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 63 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна.  

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Төрийн албыг цэвэршүүлэх алхат хийхгүй бол төрийн албанд орж гарын үсэг зурж баяжих сонирхолтой хүмүүс их болж байгааг таслан зогсоох хэрэгтэй. Эрдэнэт үйлдвэрийн тендерийн комис тендер зарласан төхөөрөмжийн техникийн үзүүлэлт хүрэхгүй тоног төхөөрөмж аваад хахууль аваад байж байгаагийн хаагуур нь АТГ яваад бна вэ? Ийм зүйлийг илрүүлж чадахгүй байж дэмий юмтай хөөцөлдөхөө болих хэрэгтэй. Баримттай зүйлийг олж чадахгүй дүр исгэх хэрэг байгаа юм уу?
2021-10-05
Иргэн:
Хэдэн жараахайтай хөөцөлддөг АТГ-аар ч яах юм. Акулууд нь дээрээс нь хараастай
2021-10-05