Газрын тос боловсруулах үйлдвэр АИ-95 бензин, онгоцны түлш үйлдвэрлэнэ
2021-10-05

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаж байна. Хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх асуултын хариуг сонслоо. Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийсний дараа гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: 

 

-Энэ үйлдвэр хэзээ ашиглалтад орохоор тооцсон бэ. Хүндрэл юу байна. Өргөн хэрэглээний АИ-80, АИ-95 үйлдвэр гарах юм уу?

 

Ажлын хэсэг: 

 

-Үйлдвэр анх ТЭЗҮ боловсруулж, 2018 оны 12 сард батлуулсан. Түүхий тосыг эцсийн шатанд боловсруулах талаар концевци зохиож байна. Үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2025 онд дуусгана гэж тооцож байна. Инженерийн ажлыг гурван жил үргэлжилж дуусах шатандаа явж байна. Үйлдвэр эрчим хүч, ус зэрэг бүх ажлыг шинээр хийж байгаа. Үйлдвэр эхний ээлжинд түлш, шатахуун үйлдвэрлэх зорилготой. 2016-2019 оны хоорондын судалгаан дээр тулгуурлаж, АИ-95 бензинийг үйлдвэрлэнэ. Шингэрүүлсэн шатдаг хийг ялгаж гаргана. Онгоцны түлшийг мөн жилдээ 80 мянган тонныг үйлдвэрлэнэ. Борлуулалтын орлогоо гаалийн үнээр тооцно. Автобензин, дизель түлш, онгоц түлш, шатдаг хий үйлдвэрлэнэ. 

 

Шадар сайд С.Амарсайхан:

 

-Засгийн газар, салбарын яам хэрэгжилтэд хяналт тавих, төслийг цаг хугацаанд нь ашиглалтад оруулахад уялдаа хэрэгтэй. Газрын тосны үйлдвэр ашиглалтад оруулж байгаа бол нөөц бүрдүүлэх нь чухал. Газрын тос олборлож байгаа аж ахуйн нэгжүүдтэй бүтээгдэхүүн хуваах гэрээ хийнэ. Хайгуулын талбайтай байна. Өнөөдрийн байдлаар Дорнод аймаг газрын тосны  нөөцтэй талбайг тусгай хамгаалалтад авах ажил явагдаж байна. Ойрын хугацаанд хайгуулын талбайг зориулалтаар ашиглах нөхцөл бүрдэнэ. Манай улс жилд дундажаар 2 сая тонн эрчим хүч хэрэглэж байна. Цаашдаа нэмэгдэнэ. 

 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 

 

-Газрын тос Монгол Улсын эдийн засаг, үндэсний аюулгүй байдлын ач холбогдолтой. Эдийн засгийн хувьд үр ашигтай байх ёстой. Гэвч зураг төсөл дутуу, түүхий эдийн хангамж одоо хүртэл эцэслэгдээгүй байна. Газрын тос 100 хувь гэж тооцвол хэдэн хувийг нь бүтээгдэхүүнд ашиглах вэ. Бүх түүхий эдээ ашиглаж чадах уу. 

 

Шадар сайд С.Амарсайхан:

 

-Олон улсын компаниуд орж ажиллаж байгаа. Цар тахлын нөхцөл байдалд хүлээгдэж байгаа зүйл бий. Гэхдээ цаг хугацаатай уралдсан асуудалд алдаа гаргахгүйгээр хэрэгжүүлэхэд ерөнхий гүйцэтгэгч компани анхаарч ажиллаж байгаа. Бид нэн тэргүүнд дотооддоо газрын тосны хэрэгцээг хангаж, аюулгүй байдлыг хангах, тогтвортой, урт хугацааны  зорилт байгаа. 

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин
За энэ үйлдвэр ашиглалтанд ороод эдийн засгийн хамаарлаасаа гарвал МАН үүрд засаг барих болтугай л гэж ерөөнө дөө
2021-10-05