ФОТО: Аврагчид гал түймэр унтраах шинэ машинуудаа хүлээн авлаа
2021-10-05

Монгол-Францын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, өнөөдөр эхний ээлжийн гал унтраах машинуудаа хүлээн авлаа. 

 

Гэрэл зургуудыг MPA.MN

Онцгой байдлын ерөнхий газартай гэрээ байгуулсны дагуу Бүгд Найрамдах Франц Улсын “Десотел” компани 14 985 000 еврогийн өртөг бүхий 4 төрлийн 42 автомашиныг 2021 онд нийлүүлэх ёстой. Энэ дагуу эхний ээлжийн 2 төрлийн 21 гал түймэр унтраах автомашиныг өнөөдөр онцгой байдлын албанд хүлээлгэн өглөө. Тус машинуудыг төв, орон нутгийн онцгой байдлын газрууд ашиглана.

 

Тусгай зориулалтын уг автомашин нь манай орны цаг агаарт тохирсон, -40 хэмээс +40 хэмд ажиллах боломжтой тусгай тоноглолтой аж.

Shuud.mn
Сонин хачин