Осло-2021: Ө.Батзул хүрэл медалийн төлөө барилдана 
2021-10-05

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ Өлзийсайханы Батзул дагах барилдаанд Македоны дагестаны легионер Магомедгажи Нуровыг 6:0-ээр илүүрхсэнээр хүрэл медалийн төлөө барилдахаар болов.

 

 

Манай бөх медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт, 23 хүртэлх насны дэлхийн хошой аварга Ираны Можтаба Голейжтэй хүч үзнэ.

 

Эх сурвалж: МЧБХ

Shuud.mn
Сонин хачин