Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
2021-10-06

 

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчидад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

 

2021 оны 10 сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар 0-5 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 14-16 хэм дулаан байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 13-15 хэм дулаан байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 11-13 хэм дулаан байна.

 

2021 оны 10 дугаар сарын 07-ноос 10 дугаар сарын 11-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, 8-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний бороо, нойтон цас орно.

 

Салхи 8-нд ихэнх нутгаар, 9-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурна, 7-нд Алтайн уулархаг нутгаар, 10-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 8-наас нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна. 7-нд ихэнх нутгаар, 8-нд нутгийн зүүн хагаст дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин