ШУУД: АНУ-аас Монгол Улсад нэг сая тун вакцины тусламж үзүүлнэ
2021-10-06

 

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

 

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Монгол Улсын хувьд нийт 6.4 сая вакцин татан аваад байна. Мөн АНУ-аас Монгол Улсад нэг сая тун вакцины тусламж үзүүлэхээр болсон. Вакцины нөөц хангалттай түвшинд хүрсэн. Тиймээс ЭМЯ-наас вакцины гуравдугаар тунгийн цэгийг нэмэгдүүлж, иргэдэд ойртуулж Өрхийн эрүүл мэндийн төв болон явуулын цэгүүдээр зохион байгуулж байгаа. Ингэхдээ ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэрээр нь вакцины гуравдугаар тунг хийж байна. Вакцины гуравдугаар тунгийн үр дүн сайн байгааг ЭМЯ болон олон улсын судалгаанууд илэрхийлж байна. Тиймээс 18-аас дээш насны иргэдийг гуравдугаар тунд идэвхтэй хамрагдахыг уриалж байгаа" гэж мэдээллээ. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Гуйдга гуйж аваад тэрийгээ гударчдаг энэ байдлаас бүүр ичихийн
2021-10-06