Цагдаагийн эсрэг турхирсан тавилттай жүжиг тоглож байна
2021-10-07 12:18

 

Цагдаагийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Цагдаагийн албан хаагчид өдөр шөнөгүй, хүйтэнд хөрч, халуунд халаад 24 цагаар үүрэг гүйцэтгэдэг. Гэр бүлдээ зарцуулах цаг завгүй хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Гэтэл сүүлийн үед жагсаал цуглаан нэрээр олон нийтийг өдөөн турхирч, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг сахиулах үүрэгтэй цагдаагийн байгууллага, албан хаагчдын нэр хүндийг унагаах үйлдлүүд гарч байна. Д.Монголхүү, Э.Одбаяр нарын иргэд жагсаал цуглаан нэрээр цагдаагийн албан хаагчдын эсрэг турхирсан үйлдэл гаргаж байна. Энэ бүхэнд цагдаагийн албан хаагчид хүлцэнгүй хандаж, дуугүй байдаг.  Танхай этгээдүүд цагдаагийн албан хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй нөхцөлд цагдаагийн байгууллага албадлагын арга хэмжээ авах хуультай. Энэ арга хэмжээг буруугаар мушгиж, иргэдийг цагдаагийн эсрэг турхирч байгаад харамсаж буй тус холбооны тэргүүн Н.Алтанбаатар илэрхийллээ.

 

Мөн тэрбээр цагдаагийн албан хаагчдыг өдөөн турхирсан үйлдэлдээ дөрөөлөн улс төрийн дараагийн акцаа хийх тавилттай жүжиг явж байна. Монгол Улс эрхзүйт төртэй, хуультай улс. Нэг танхай этгээдийн гаргасан үйлдлийн төлөө жагсаж, цуглаад явах нь утгагүй. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулсан, сүр хүчийг унагаасан байдал үргэлжилбэл цаашид энэ байгууллага иргэдийн эрх ашгийн төлөө ажиллаж чадахгүй байдалд хүрнэ. Тиймээс цагдаагийн албан хаагчдын эрхийг хамгаалах чиглэлээр холбогдох байгууллагуудад хандана гэдгээ хэлж байна.

 

Б.Хэрлэн

 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Цагдаажсан улс болсон. Ярзаганасан арми шиг л байгаа шдээ. Чанартай цомхон албатай болмоор байгаам. Төсвийн мөнгийг үр ашигтай зарцуулмаар байна. Ялангуяа Замын цагдааг зөрчил гаргасан тохиолдолд саатуулж шалгадаг болгох, аар саар зөрчлийг эхний удаад сануулдаг журамд шилжүүлмээр байна. Зам түгжрээд байхад зам дээр машинуудыг яриатал зогсоож шалгах гээд түгжрэл үүсгэн үүсгэн улайраад байх юм. Яриад байдаг хэрэгжүүлэхгүй юма
2021-10-08
Иргэн:
хамгийн ихээр шударга бусыг бий болгож хуулийг завхруулдаг иргэдийг хохироодог үүр нь цагдаа Одоо бүр эрээ цээрээ алдсан Машин унаж зугаацсан хүүхэн эргүүлсэн улсууд л болсон Цагдааг иргэнлэг үйлчилгжэний талруу оруулах бодлогыг ойлгох иргэд бага учир МАН- н бий болгосон авилга хулгай түүнээ хаацайлах энэ ёистем мөддөө нурахгүй байх Баатаржав гэгч этгээд энэ байдлоыг бүүр дэвэргэж цагдаад одоо айж ичих байдал алга болсон Жаахан юм хэлэх гэхэд л барьж айлгадаг дарамталдаг янагладаг болгосон Баянхошуу 7 буудал Дарь Эхэд цагдаа олж харахгүй Хотын төвд буудалд юм уу ресторанд л дарга нар нь байцгааж байгаа
2021-10-07
Ухнаа:
Монголын Цагдаагын боловсон хүчинг 100% сольж байж өөрчлөлт ирнэ.
2021-10-07
Hen ch harsan oilgomjtoi l bn l daa Hev juram sahiulj bui Tsagdaagiin baiguullagig turhiraad bgaag n harj l bn Zarim zaluuchuud nyalhasin uvchin tussan bn Temtsej blno Zuv l bh heregtei yum da Ter Hajidmaa gdg busgui bn Uvgud hugshdin erh ashig gej ih duugarch bga haragdah yum Ug n byantai uils hiiye gsn hun neeh zarlaad bdgui Tuuni arga zam hiij bga uildliig harahad er n bas l neg olond tanigdaj niigemd todroh gesen sanaatai yum bish u Temtsegch hun yuni umnu mash ih bolovsorson bmaar yadaj l zorilginhoo ezen n bj sanaa bodloo mash dorvitoi ilerhiilj chaddag tuhain tsag ueiinhee jinhene duu hooloi n unenii tuuchee n bolj bdg chadvartai bh heregtei l dee Alivaa temtsliin arga helber ch orchin ueteigee ijil uirchlugduj bh jamtai...
2021-10-07
зочин:
цагдаа нар дарга нарт үйлчилдэг болсон болохоор л ард иргэд дургүй байгаа юм. хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй гэсэн хаана байна
2021-10-07
зөвөө зөв
2021-10-07
Kkk:
Жагсаал цуглаан хийлгэхгүй гсн дээ Мушгиж өөр тийш нь хандуулах тактик юмаа даа.
2021-10-07
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-10-07
Ковид нэрээр цагдаа бол эрх мэдлээ хэтрүүлэн ашигладаг болсоон
2021-10-07
дэмжиж бна энэ турхираад байгаа намын нэр барьсан улс бас хариуцлага тооцох. Салга Батүүлийн явуулга даа нөхөн сонгууль энэ тэр юм бий Тэр Магнай хүртэл далбийгаад ирэх шоу гэдэг нь тодорхой
2021-10-07
demjij bnaaa
2021-10-07