Цахилгаан шатгүйгээс ХӨСҮТ-ийн ажилчид өвдсөн, нас барсан хүмүүсийг үүрч, тэвэрч зөөж байна
2021-10-07

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өнөөдөр ХӨСҮТ-д ажиллаж, коронавирусийн халдварыг эмчилж буй эмнэлгийн орчин нөхцөлтэй танилцлаа. Тэрбээр энэ талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

 

 

Тэрбээр “Байдал маш хүнд байна. Сэхээний тасгийн тааз нурж унахад бэлэн байна. 1986 оноос хойш засвар хийгдээгүй байна. Эмч нарын амрах байр маш тохь тухгүй байна. Удахгүй батлагдах 2022 оны улсын төсөвд ХӨСҮТ-ийн асуудлыг заавал оруулж, шийдүүлэхгүй бол болохгүй байна.

 

Манайх эмнэлгүүдээ бүр хаясан байна. ХӨСҮТ-ийн 23 барилгад 2013-2019 онд ердөө 1.1 тэрбум төгрөг өгсөн. Яаж засахав дээ. Эмнэлэг цахилгаан шатгүй байна. Хүн өвдөх, нас барахад эмнэлгийн ажилчид өөрсдөө үүрч, тэвэрч зөөж байна. Сангийн сайд 3.2 тэрбум төгрөг гаргаж, цахилгаан шатны санхүүжилтыг шийдсэн ч өнөөдрийг хүртэл гүйцэтгэгч нь шалгараагүй байна.

 

ХӨСҮТ-ийн хамгийн тулгамдсан асуудал нь  цэвэрлэх байгууламж юм байна. Сантехникийн засвар хийхгүй бол тэр байшин нурж унахад бэлэн байна. Тиймээс 2022 оны төсөв хэлэлцэхээс өмнө холбогдох байгууллагуудад хандаж, энэ асуудлыг тавина” гэдгийг хэлж байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
нямхүү гэдэг шуналтай өвгөн энэ эмнэлгийг олон жил удирдахдаа юу хийж басйан юм вэ сайд их засвах хийё гэхэд хөндлөн суугаад хийлгээгүй гэсэн биз дээ
2021-10-08
иргэн:
энэ гишүүн нэртэй хүмүүс хуулиа зөв баталбал барав. Шоудаад байх юм эсвэл эмнэлэгийн аж ахуй хийж байвал таарах юм байна даа
2021-10-08
Нэг асуудал ярихаар заавал сөрөг юм яринаа Сайн байна гэсэн бол муу байгаа ш дээ гэх мэт
2021-10-07
Зөв бас л хэцүү харагддаг шүү
2021-10-07
Энэ авгайн матарын нулимас дуусаагүй байна
2021-10-07
Нэг асуудал ярихаар заавал сөрөг юм яринаа Сайн байна гэсэн бол муу байгаа ш дээ гэх мэт
Сайхан:
С.Одонтуяа гишүүн зөв асуудлуудыг тавьж байна. Түүнийг бид дэмжиж байна. Яагаад одоо болтол засвар хийгээгүй байна. Ажиллаж байгаа эмч нарыг хайрлах хэрэгтэй шүү дээ.
2021-10-07
Зөв бас л хэцүү харагддаг шүү
Одонтуяа гишүүн харин ч чухал асуудлыг хөндөж тавьсан бна. Зөв өө. Дэмжиж бна.
2021-10-07
Сонгууль дөхөхөөр худлл шоудаад өнгөрчихөөр хувийнхаа наймааг хийж хар амиа борлуулж явдаг энэ балай авгай нар шиг юмнууд Монголд арай л дэндүү олон юм даа. Яана даа
2021-10-07
Одонтуяа гишүүн харин ч чухал асуудлыг хөндөж тавьсан бна. Зөв өө. Дэмжиж бна.
ds:
zuv asuudal tavij. er n tusuvt hiirheh shaardlagagui baahan mungu tavij bhaar iim chuhal ymandaa zartsuulah n zuv! luivriin munguu l zogsooh heregteidee!
2021-10-07