УИХ-ын гишүүн Б.Энхбаярын горимын саналыг гишүүд дэмжсэнгүй
2021-10-07

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Гадаад хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, Монгол Улсын хууль, эрхзүй, хөрөнгө оруулагчдын эрх ашиг зэрэг олон асуудал багтаасан уг хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Б.Энхбаяр горимын санал гаргалаа.

 

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Энэ хуулийн төслийг хаалттай байдлаар хэлэлцэх горимын санал гаргаж байна. Учир нь хуулийн төслийн гол агуулгад Монгол Улсад хөрөнгө оруулж байгаа гадаадын иргэдэд олон удаагийн виз олгох тухай асуудал хөндөгдөж байгаа. Визний асуудал бол үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэгт багтдаг. Монгол төрийн хар хайрцагны бодлогын хүрээнд яригддаг. Хавар визтэй холбоотой хуулийг УИХ хаалттай горимоор хэлэлцсэн. Хөрш орнуудын бодлогын асуудал яригддаг. Тиймээс энэ асуудлыг хаалттай горимоор хэлэлцэх санал гаргаж, гишүүдийг дэмжиж өгөхийг хүслээ.  

 

Түүний горимын саналын дагуу санал хураалт явуулахад гишүүдийн олонх уг саналыг дэмжсэнгүй. Хуралдаан нээлттэй үргэлжилж байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
санаа нь зөв
2023-07-06
Зочин:
За чи олон юм ярьж гадна дотнохонтой их сүлбэлдэж байж түм буман хүмүүс дунд удам судраараа уусаж алга болов. Өвөр монголчууд өнөөдөр ямар байдалтай байна. Харь улсад хамгийн түрүүнд дагаар орж, урваж шарваж, нүүдэлж зугтааж байсан ноёд түшмэдийн үр сад өнөөдөр хэнч биш болон уусан алга болж байгааг та нар нүдээрээ харж байгаа биз дээ. Их хааны хилэнг төрүүлж Тэнгэрийн гэсгээл хүртэж байгаа нь тэр юм. Та нарыг бүгдийн чинь юу хийж байгааг харж байдаг юм шүү.
2021-10-08
хогын гар
2021-10-07