Гуравдугаар эмнэлэгт 8.3 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Дэлхийн Банкны санхүүжилтээр ЭМЯ-ны хэрэгжүүлж буй “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн хүрээнд нийлүүлэгдсэн тоног төхөөрөмжийг УГТЭ-т хүлээлгэн өглөө.
Нийт 2.9 сая ам.доллар буюу 8 тэрбум 380 сая төгрөгийн өртөг бүхий 30 гаруй нэр төрлийн яаралтай тусламж, сэхээн амьдруулах тасгийн тоног төхөөрөмжийн иж бүрдэл, оношилгооны дурангийн иж бүрдэл, уушги орлуулах ЭКМО, зөөврийн рентген аппарат зэрэг тоног төхөөрөмжийг нийлүүлжээ. Тус тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдсэнээр эмнэлгийн оношлогооны дурангийн хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, яаралтай тусламж болон Сэхээн амьдруулах тасгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чанар хүртээмж өсөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ