ТӨСӨВ-2022: Хувийн хэвшилд даатгах төрийн үйлчилгээнүүд
2021-10-08

Засгийн газар 2022 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна. “Хөдөлмөр-бүтээмж- өсөлт” гэсэн уриатай ирэх оны төсөв найман чиглэлээр шинэчлэл хийх зорилготой. Тэдгээрийн нэг нь  Хувийн хэвшил хэрэгжүүлэх боломжтой чиг үүргээс төр татгалзаж, стандарт, чанар, өрсөлдөөнд суурилсан үйлчилгээг төр худалдан авч, төрийн албаны бүтцийг шинэчлэх тухай юм.

 

 

Энэ хүрээнд төр бүх үйлчилгээг өөртөө төвлөрүүлэх бус зарим үйлчилгээг хувийн хэвшлээс худалдан авахаар төлөвлөж байна. Тухайлбал:

 

  1. Цэвэрлэгээ, байр ашиглалт

  2. Харуул хамгаалалт

  3. Эрүүл мэнд, боловсролын салбарын хоол үйлдвэрлэл

  4. Автомашины хэрэглээ гэсэн дөрвөн төрлийн үйлчилгээг хувийн хэвшлээс худалдан авахаар төсвийн төсөлд тусгажээ.

 

Өөрөөр хэлбэл төрийн байгууллагууд цэвэрлэгч, хамгаалагч, жолооч гэх мэт үйлчилгээний ажилчдыг төсвөөс цалинжуулж, орон тоо бий болгохгүй.

 

Харин энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг хувийн хэвшлээс үйлчилгээг худалдан авна. Ингэснээр төрийн албан хаагчдын тоо буурна.

 

Одоогийн байдлаар 198 мянган төрийн албан хаагч төсвөөс цалинжин ажиллаж байна. Тэдний цалинд 2.8 их наяд төгрөг зарцуулдаг байна. Харин дээрх үйлчилгээг хувийн хэвшлээс худалдан авснаар төрийн албан хаагчдын тоо 73.6 мянга болон буурч, цалингийн сан 1.1 их наяд төгрөг болон багасах юм байна. Товчхондоо төрийн үйлчилгээний албагүй болно гэсэн үг.

 

Мөн төр автомашинаас татгалзах гэнэ. Эмнэлэг, цагдаа, онцгой байдал зэрэг тус чиг үүрэгтэйгээс бус байгууллагууд автомашин хэрэглэхгүй. Өөрөөр хэлбэл төрийн захиргааны байгууллагууд автомашин худалдан авахгүй, хэрэглэхгүй. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд хувийн хэвшлээс түрээсийн машин авна хэмээн төсвийн төсөлд тусгасан байна.

 

Олон жил яригдсан энэ ажлыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар мөн л өмнөө тавьжээ. Бүр улсын төсөвдөө тусгаж, хэмнэлтийн жагсаалтандаа оруулсан нь энэ.

 

Засгийн газар ирэх оны төсвийн төсөлд 12.1 тэрбум төгрөгийн хэмнэлт хийх зорилготой. Тавилга, зочин төлөөлөгч хүлээн авах, гадаад томилолт, ном хэвлэл, тэвээр шатахуун, сургалт семинар, уралдаан тэмцээн зохион байгуулах зардал төсөвлөөгүй. 100 хувийн хэмнэлт хийх гэнэ. Харин дотоод томилолт, бичиг хэргийнхээ зардлыг 50 хувиар танажээ.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төр хувийн хэвшлийн ажлыг булаахгүй, харин зохицуулагчийн үүрэг гүйцэтгэн дэмжиж ажиллахаа мэдэгдээд буй. Тэгэхээр төсвийн төслөөр бол ирэх онд төр үйлчилгээний салбараа бүхэлд нь хувийн хэвшилд даатгах нь. Өрөө цэвэрлэхээс эхлээд машин түрээсийн үйлчилгээ хүртэлх үйлчилгээг бизнесийн салбараас худалдан авна. Хэрвээ энэ ажил хэрэгжвэл төрийн албыг цомхон болгох том алхам төдийгүй хувийн хэвшилд ихээхэн дэмжлэг болох нь дамжиггүй.

 

Б.Хэрлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Haha jolooch uilchlegch hamgaalagch togooch niileed 130 d myanga bna u te bitii uleegeed bgarai
2021-10-09
Маш сайн:
Төрийн албан дээр цалинждаг тамирчид бас халаглаж ёстой
2021-10-08
Маш сайн:
Маш сайн бна
2021-10-08
Зочин:
Зөв
2021-10-08
Үнэхээр хэмнэлт гарвал сайн л байна. Хурга, төлөгнөөс эхлээд дээших бүх шатны дарга нарын авгай хүүхэд дэлгүүр хэсэх, салхинд гарах гэх мэт албан ажлын бус зориулалтаар албаны автомашин хэрэглэдгийг зогсоож чадах уу?!
2021-10-08
зөв бна даа. Харин спорт хороодод байгаа цэргийн өндөр цолтой ажил хийдэггүй сул цалин авдаг бөхчүүдийг бүр болих хэрэгтэй
2021-10-08
Маш сайн:
Төрийн албан дээр цалинждаг тамирчид бас халаглаж ёстой
Зочин:
Зөв