ШУУД: Вакцинаас үүссэн эсрэг биет багассаар байдаг учир сэргээх тун шаардлагатай
2021-10-08 11:00

 

ЭМЯ-наас коронавирус халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. 

 

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан "Дархлаа сэргээх нэмэлт тунгийн талаарх судалгаанууд хийгдэж байна. Энэхүү судалгаанууд нь  АШУҮИС, нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д хийгдсэн.  Мөн олон улсын судалгаануудыг ишлэл болгон ашиглаж байна. Монгол улс иргэддээ сайн дурын үндсэн дээр дөрвөн төрлийн вакцин хийж байгаа. Вакцины дараагаар дархлаа өрнүүлэх чадамж хангалттай хэмжээнд үүсэж байна. Дархлаажуулалтын хос тунг хийлгэснээс хойш 14 дэх хоногт эсрэг биеийн титр хамгийн өндөр түвшинд тодорхойлогдож байгаа. Ингээд тодорхой хугацаа өнгөрөхөд сар сараар эсрэг биеийн титр багасдаг. Тиймээс дархлаа сэргээх нэмэлт тунг хийж байна" гэж мэдээллээ. 

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
хүмүүс үхсээр байна төр засаг нүдэн балай чих ньдүлий болжээ. Ковид монголийн төрийг дарж авав
2021-10-08
ОДОО ЭНЭ МЭДЭЭЛЛЭЭС ИРГЭД БҮР ЗАЛХСАН. ВАКЦИНЫ ЧИНЬ 3 ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭЭД Ч ӨВДӨЖ БАЙНА. ЗҮГЭЭР Л ЗӨНД НЬ ОРХИ ЦААШАА. ХУДЛАА СҮРЖИГНЭЖ ХУДЛАА МЭДЭЭЛДЭГЭЭ БОЛЬЦГОО. НААД ТООНУУД ЧИНЬ ШАЛ ХУДЛАА. БОДИТ БАЙДАЛТАЙГАА НИЙЦ:ХГҮЙ БАЙНА. БОДИТ БАЙДАЛ ДЭЭР НААД ТООНУУД ЧИНЬ 5-6 ДАХИН ИХ БАЙГАА. ОДОО ИНГЭЖ ХУДЛАА ХУУРЧ ХҮНД ВАКЦИН ХИЙХЭЭ БОЛЬЦГОО. ДАРАА ДАРААГИЙН ЖИЛД ГАРЧ ИРЭХ ҮР ДАГАВАРЫГ НЬ ХЭН Ч МЭДЭХГҮЙ... ТА НАР ШҮҮГДЭХ ЦАГ ИРНЭ ШҮҮ... ОЛОН ХҮНИЙ АМИЙГ АВЧ БАЙНА.
2021-10-08