Б.Гүрсоронзон: Манай салбарт авлигын асуудал байгаа нь үнэн
2021-10-08 16:51

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нүүрс тээврийн С зөвшөөрлийн асуудлыг эртнээс хөндөж буй. Өнөөг хүртэл шийдэгдээгүй уг асуудлын талаар тэрбээр өнөөдөр мөн л тодруулж байна. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн “Гашуунсухайтад 18 000 машин нүүрс тээвэрлэдэг. Үүний 6000-д нь улиралд С зөвшөөрөл өгдөг. Ингэхдээ нэг машин 2 сая төгрөгийн авлига өгч байж, зөвшөөрлөө авдаг. Нэг улиралд 12 тэрбум төгрөгийн авлига АТҮТ дээр явж байгаа. Энэ авлигын асуудлыг яагаад хууль хяналтын асуудал шалгадаггүй юм бэ?” гэсэн асуултад

 

 

АТҮТ-ийн захирал Б.Гүрсоронзон хариулт өглөө. Тэрбээр “Манай салбарт авлигын асуудал байгаа нь үнэн.  Хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа асуудал ч бий. Гэхдээ бид аль болох ил тод, олон нийтэд нээлттэй болгохоор сайтуудад байрлуулдаг. Гашуунсухайтын даац үнэхээр хэтэрсэн, хүчин чадал багатай жижиг боомт.

 

Өнөөдөр богинын тээврийн ханш өндөр байгаа учраас хүн бүр тийшээ явахыг тэмүүлдэг. Зөвшөөрөл оногдсон нь баярлаад явдаг. Аваагүй нь ална гэдэг зарчимтай. ААН-үүдийг чадамжуулж, мэргэжлийн болгохоор шахаж шаардаж байна.

 

Шаардлага хангасан 12 500 хүсэлт ирсэн. Өнөөдрийн байдлаар 3000 орчим зөвшөөрөл өгсөн байгаа. Ирэх улиралд энэ асуудал цэгцрэх байх” гэсэн тайлбарыг өгөв.

 

Б.Хэрлэн

 

Shuud.mn
Сонин хачин
АТГ чинь эзнийхээ талд наадахаа барьж хорь гэсэн хүнрүүгээ боргодог бууны нохой болоод удаж байна
2021-10-12
АТГ АЖИЛА ХИГЭЧ
2021-10-08
АТГ чинь эзнийхээ талд наадахаа барьж хорь гэсэн хүнрүүгээ боргодог бууны нохой болоод удаж байна