СЕХ: Хэнтийд 10.1 хувь, Сонгинохайрханд 13 хувийн ирцтэй байна
2021-10-10

 

СЕХ-ноос УИХ-ын нөхөн сонгуулийн явцын талаар мэдээллээ.

 

СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн “12.00 цагийн байдлаар УИХ-ын нөхөн сонгуулийн Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн  сонгогчдын ирц 5575 сонгогч буюу 10.1 хувь нь саналаа өгөөд байна. Харин СХД-ийн 28 дугаар тойрогт 14857 сонгогч буюу 13 хувь нь саналаа өгсөн. Сонгуулийн санал хураалт хэвийн зохион байгуулагдаж байна.

 

Сонгогчдын ирц 50+1 хувийн шаардлагыг хангах ёстой. Хэрэв сонгогчдын ирц хүрэхгүй буюу 50 хувиас дээш гарахгүй бол Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар нэмэлт санал хураалтыг долоо хоногийн дотор зохион байгуулна." гэж мэдээллээ. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Нэр дэвшигчид ихийг амласан шүү.
2021-10-10
Зочин:
Машинаа ч олохгүй энэ тэнд майлж явдаг юмнуудыг сонгуульд өрсөлдөх шалгуургүйгээр оруулаад байхаар улс орны сонгуулийн нэр хүнд навс унаад байгаа юм шиг санагдах юм.
2021-10-10
Зочин:
Нүдэнд харагдтал юм хийдэг хүмүүс байвал санал өгөх байлгүй дээ. Ард түмэн бүгдийг хэн нь хэн бэ гэдгийг харж байдаг юм ш дээ.
2021-10-10