СЕХ: Нөхөн сонгуульд 2.2 тэрбум төгрөгийг зарцуулсан
2021-10-10

 

СЕХ-ноос УИХ-ын нөхөн сонгуулийн явцын талаар мэдээллээ.

 

СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн “16.00 цагийн байдлаар Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдоос 10641 сонгогч буюу 20.1 хувь саналаа өгсөн байна. Харин 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт 26508 сонгогч буюу 23.2 хувь нь санал хураалтад оролцоод байна. Санал хураалт 07.00-22.00 цагийн хооронд үргэлжилнэ. Санал хураалт дуусахад 5 цагийн хугацаа байна. Саналаа идэвхтэй өгөөрэй.

 

Энэ удаагийн сонгуулиар сонгогч таны сонгох эрхийг эдлүүлэхийн тулд УИХ-аас 2.2 тэрбум төгрөгийн зардал баталж өгсөн. Аймаг нийслэл, сум, дүүрэг хэсгийн 148 сонгуулийн хороодод 2500 орчим албан хаагч ажиллаж байна" гэж мэдээллээ. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
УИХ-аас баталж өгсөн 2.2 тэрбум төгрөгийг СЕХ хэрхэн зарцуулсан талаар аудит оруулж хяналт тавих хэрэгтэй. Төсвөөс санхүүждэг СЕХ сонгууль зохион байгуулахаас өөр ажил хийдэггүй.
2021-10-10
хотын дарга , хүк нар төлөх бхаа
2021-10-10
Зочин:
Юунаас үүдэж сонгууль дахин явуулах бодов!!!! Хэн санаачлав??? Сумьяабазар та энэ сонгуудийн зардлыг хувиасаа төлөөрэй!!! Татвар төлөгчдийн мөнгийг чамаар тоглуулж чиний тааллаар дахин сонгууль хийж үрэгдүүлмээргүй бна !!!!
2021-10-10
Nam bus irgen:
Hairan mungu. Ajliig setgeleesee hiisen shig hiichdeg hun er ni ih tsuursun bna daa.
2021-10-10
СЕХ нд хуц ухана тавьчихсан юм шиг энэ этгээд жинхэнэ будилааны эзэн шүү
2021-10-10