Нөхөн сонгуулийн санал хураалт дуусахад нэг цаг үлдлээ
2021-10-10

 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн санал хураах өдөр өнөөдөр болж байна. Санал хураалт 07.00-22.00 цагийн хооронд үргэлжилнэ. УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойргийн сонгогчдын нэрийн жагсаалтад нийт 51,495 сонгогч, 28 дугаар тойрогт 122,974 сонгогч бүртгэгджээ.

 

Нөхөн сонгуулийн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг өчигдөр буюу 10 дугаар сарын 09-ний өдөр 09:00-20:00 цагийн хооронд зохион байгуулжээ. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөхөөр 2861 сонгогч хүсэлт ирүүлснээс 84.73 хувь нь буюу 2424 сонгогч саналаа өгсөн байна. 

 

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин