Залуус сонголтгүй сонгуулиас татгалзаж байна  
2021-10-11

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт өчигдөр явагдсан ч ирц бүрдсэнгүй. Ингэснээр дахин нэмэлт санал хураалт явуулах нөхцөл байдал үүсэв. Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр хуралдаж, нэмэлт санал хураалтын товыг тодорхой болгоно.

 

 

Энэ удаагийн нөхөн сонгуульд улсын төсвөөс 2.2 тэрбум төгрөг зарцуулсан. Гэвч энэ сонгуулийн үр дүн гарсангүй, дахин явагдахаар болов. Сонгуулийн төв байгууллагаас санал хураалтын ирц хүрээгүйг олон шалтгаантай хэмээн тайлбарлаж байна. Тухайлбал, Хэнтий аймаг байгалийн давагдашгүй хүчин зүйл болох цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн сонгогчид саналаа өгч чадаагүй байна. Тус аймагт их хэмжээний цас орсноос үүдэн малчид саналаа өгч чадаагүй гэнэ. Өвлийн бэлтгэлээ хангах намрын их ажлын цагаар малчдад сонгууль чухал биш нь мэдээж.

 

Харин Сонгинохайрхан дүүрэгт нөхцөл байдал өөр. Цаг агаарын ямар ч саад бэрхшээл байсангүй. Нөхөн сонгуулийн санал хураалтад зориулан нийтийг хамарсан бүхий л арга хэмжээг цуцалсан учраас давхцах ямар нэг үйл явдал байсангүй. Гэвч тус дүүргийн иргэд саналаа өгсөнгүй. Санал хураалтын ирц 39.61 хувиар зогсов.

 

Сонгогчдын санал өгсөн байдлыг насны ангиллаар харвал 70 ба түүнээс дээш насныхан хамгийн өндөр 66 хувьтай байна. Мөн 60-69 насныхан нөхөн сонгуулийн санал хураалтад идэвхтэй оролцсон байна.

 

 

Харин 25-29 насны залуусын идэвх хамгийн бага буюу нийт сонгогчийн 26 хувь нь л саналаа өгчээ. Ер нь энэ сонгуульд 18-39 насныхан тун бага хувийн санал өгч, идэвхгүй оролцжээ. Үүнийг олон янзаар тайлбарлаж, янз бүрийн шалтгаан тоочиж болно. Тодорхой нь залуус улс төрөөс залхаж байна. Тэд сонголтгүй сонгуульд санал өгөөд үр ашиггүйг удаа дараа харсан учраас энэ сонгуульд идэвхгүй байдлаар бойкот хийсэн нь мэдээж. Ямар нам, хэн гэгч нэр дэвшигч гарах нь чанарын ялгаагүй, залуусын ажил, амьдралд ямар ч нөлөөгүй, үр өгөөжгүй. Цаашлаад энэ улсад ямар ч тус дэмгүйг залуус мэддэг болсон. Тиймдээ ч нөхөн сонгуульд санал өгөх үүргээсээ татгалзаж.

 

Нийгмийн нэг хэсэг нь залуусыг буруутгах нь мэдээж. Улс төрийн идэвхгүй, иргэний үүргээ биелүүлдэггүй хэмээн шүүмжилдэг. Бараг сонгуульд саналаа өгөөгүй учраас энэ улсаас ямар нэг зүйл хүсэх, шаардах эрхгүй мэтээр зэмлэдэг. Гэхдээ гоё ярьж, сайхан инээмсэглэж байгаад саналыг нь авсан  ах, эгч нар залуусын төлөө юу хийсэн бэ? Тэд ядаж л залууст зориулан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчин бүрдүүлэхийн төлөө дуугардаг билүү.

 

Үнэндээ идэр насны залуус энэ улсад хөлөө олж амьдрах амархан биш. Нийгмийн халамж, хамгааллын бүх үйлчилгээ тэднээс холуур. Наанадаж л амьдралд хүрэлцэхүйц хэмжээний цалинтай ажлын байр хомс гэхчлэнгээр залууст асуудал мундахгүй. Тэдний нийгмийн асуудалд нэг ч анхаарал хандуулдаггүй атлаа сонгуульд саналаа өгсөнгүй гэж зэмлэж, загнах нь утгагүй. Ядаж л залуусын сонирхол татахуйц нэр дэвшигч ч алга шүү дээ. Залуус алиалагчдыг шоолоод л өнгөрөхөөс сонгохгүй.

 

Б.Хэрлэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
САнал өгөх,ирэх оролцох үүрэгтэй.Харин үнэхээр сонгох хүнгүй гэж үзвэл саналын хуудсаа тэмдэглэхгүй байгаач.Идэх авах хэрэглэх болохоор Төр үзасаг гэж гонгиноод,иргэний үүргнн хаяж болохгүй.
2021-10-12
Zochin:
Айлын эрх хүүхдийг гишүүн болгож тоглох тоглоом уу?! Үе үеэрээ монголын ард түмэнд эзэн суух ёстой юу?! Арай л дэндүү юм биш үү
2021-10-12
zochin:
Ийм балиар сонгуульд санал өгөөгүй залуустаа баяр хүргэе
2021-10-11
САнал өгөх,ирэх оролцох үүрэгтэй.Харин үнэхээр сонгох хүнгүй гэж үзвэл саналын хуудсаа тэмдэглэхгүй байгаач.Идэх авах хэрэглэх болохоор Төр үзасаг гэж гонгиноод,иргэний үүргнн хаяж болохгүй.
zochin:
idej untaxaas oor yu ch xiideggyi ta nart yag tuum l ireedui irne shuu dee yamar ch idevxigyi ajil xiix durgyi eej aavynxaa tetgevereer amydardag ichig ichig ichig
2021-10-11
s:
Сонголт байхгүй, сонгох хүн байхгүй бол бүгдийнх нь эсрэг санал өгөх буюу цагаан сонголт өгөх эрх байсан шүүдээ. Залуучууд ямарч идэвхигүй, залхуу байна. Дараа нь энэ хүн бидний сонголт биш, бид сонгоогүй, сонгууль будлиантай болсон гэж олон юм ярих шаардлагагүй шүү.
2021-10-11
жаран чавганц уралдвал нэг нь түрүүлдэг гэдэг зүй тогтлоос энэ сонгуулв хамаагүй өөр шүү. Тэр нэр дэвшсэн 10-д нөхдөөс хэдийгээр УИХ-д шийдвэр гаргах хэмжээнд нөлөөөлөхгүй ч боломжийн эрүүл сэтгэдэг, зөв голдуу дуу хоолойгоо хүргэх хүмүүс нилээдгүй байсан уу гэвэл байсан. Зүгээр л сошейлд болохоор хамгийн идэвхитэй хэрүүлч, мэдэмхий нь хэтэрсэн, хувиа хичээгч залуусыг өмөөрөн цайруулж сонголтгүй сонгууль байсан энэ тэр гэж гэж худлаа попорч дүрэмдэхээ больцгоо.
2021-10-11
Ганц манайх ч биш, ерөөсөө ихэнх улс орны залуус нийгмийн идэвх муутай байдаг. Тэгээд ч тухайн дүүргээс сонгогдсон гишүүнгүй байхад тэдэнд нөлөөлөх зүйл юу ч байхгүй байгаа биз дээ? Тиймээс нөхөн сонгууль хийхгүйгээр 76-г 74 болгоход яагаад болохгүй гэж?
2021-10-11
Хэнийг сонго гээд загнаад байгаан, дан хулгайч худалч луйварчид байхад бас ямар хулгайчын дугуйлах юм. МАН хүчээр нэг хулгайчаа гаргах нь тодорхой, нөгөөх нь гарангуутаа хулгайгаа хийгээл хороо найруулаал явах нь тодорхой, 76 хулгайчыг 30 жил үр үндэсээр нь тэжээлээ иргэд ядуурч улс мөхлөө...яаралтай хувьсгал хийж Ерөнхийлагчийн засагтай болж цаазын ялыг сэргээн авилгын хэрэгт цааз өгдөг болж 76 хулгайчыг Сонгины өвөрт аваачиж буудаад булах л үлдлээ
2021-10-11
yag unen
2021-10-11
Зочин:
За энэ авгай сонин юм бичиж дээ битгий буруу юм бич залуучууд оорсдоо залхуу нийгмийн идэвхи сул ажил голдог ггэд маш их юм бий шуу дээ
2021-10-11
хэн ч гарсан адилхан идэж уугаал арилаад өгнө, 76 мал тэжээх шаардлагагүй гэдэг нь харагдлаа 30 жил тэвчлээ. Ерөнхийлөгчийн засагтай болж цаазийн ялыг сэргээж авлигын хэрэгт цаазийн ажиллагааг яаралтай гүйцэтгэж эхэлмээр байнааа
2021-10-11
Аавыгаа дагуулсан эрх бацааныг бид гаргаж жаргаах уу, Сонгины залуус бид дахиад ч сонголтоо хийхгүй, сонгочихоор ч юм алга үнэндээ тэртээ тэргүй хэн ч гарсан адилхан идэж уугаал дуусна
2021-10-11
irgen:
Залуучуудыг өмөөрөх ямарч шалтаг байхгүй. залхуу хойрго, идэвхгүй л байна. Цагаан сонголт хийгээд оролцох боломж байна шүү дээ. Заавал сонго гэж тулгасан юм алга. Шоу баар цэнгээнд урилгагүй гүйлгээ л байгаа биздээ. Саяхан паркад шөнө яаж цуглаж байлаа даа.
2021-10-11
wewe:
Чих шиг. Тэр ОРк хэмээгч ОТгонбаатар чинь зөв л юм яриад байдагшд. Залуус ч гэх шиг. Юугаа мэддийн тэд нар.
2021-10-11
антсонгууль:
ёстой зөв.одооний залуус сайн байна.нээрээ саналыг нь авах гэж сайхан ярьдаг.тэгээд мартдаг.юу ч хийдэггүй чадваргүй.албан тушаалын хойноос үхэн хөөцөлддөг новшнууд баяртай болцгоожээ. сумъяабазараас мөнгийг нь гхргуул
2021-10-11
Салга Үүл, гацаа Гантулга гэх мэт хэнд хэрэгтэй .Ай
2021-10-11
yag unen
Эсрэг санал өгөх ч сонголт бий. Зүгээр л арчаагүй, залхуу байна.
2021-10-11