У.Хүрэлсүх: Шүүгчид улс орны язгуур эрх ашгаас хэзээ ч урваж болохгүй
2021-10-11

Монгол Улсын Нийт шүүгчийн анхдугаар чуулган Төрийн ордонд эхэллээ. Тус чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, үг хэллээ.

 

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

 

Одоогоос 30 жилийн өмнө энэ танхимд Монгол орны өнцөг булан бүрээс цугласан АИХ-ын депатутууд Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийг баталж байсан. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж буй нийт шүүгчид энэ танхимд цугларан, Үндсэн хуулийн шинэ байгууллагаа эмхлэн байгуулж байна.

 

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ардчилсан институц, хүний эрхийн газраас 2020 оны эхээр гаргасан дүгнэлтэд Монгол Улсын шүүх эр мэдлийн эрхзүйн зохицуулалт болон тогтолцоо, зохион байгуулалтад өөрчлөлт хийгдсэн ч шүүхэд авлига, улс төр, гүйцэтгэх эрх мэдлийн зүй бус нөлөөлөл орсоон буй нь шүүхийн бие даасан байдал, шүүхэд итгэх олон нийтийн итгэл алдагдсан гэж дүгнэсэн байдаг. Манай улсын эрдэмтэн, судлаачид ижил дүгнэлт хийж ирсэн. Дээрх асуудлыг шийдвэрлэхээр Үндсэн хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулж, шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдлыг хангахаар УИХ шүүхийн тухай хуулийг батлан гаргасан.

 

Төрийн тэргүүний хувьд шүүхийн шинэчлэлийг хийхээр эрхзүйн тодорхойгүй байдлыг эмхэлж, хуулийг нэгмөр хэрэгжих нөхцөлийг бүрдүүллээ. Харин Үндсэн хуульд оруулсан шүүх эрх мэдлийн талаарх нэмэлт өөрчлөлтийг амьдралд хэрэгжүүлэн, амь оруулах түүхэн үүрэг, хариуцлага та бүхэнд оногдож байна.

 

Шүүх засаглал нь хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, шударга ёсыг бэхжүүлэх төдийгүй хууль  тогтоох, гүйцэтгэх засаглалтэй эн тэнцүү ажиллах, ардчилсан засаглалын нэг салаа билээ.

 

Гэтэл шүүх эрх мэдлийн нэр хүнд унаж, олон нийт шүүхийн шударга байдалд эргэлзэж, итгэл алдарч эхэлсэн нь эрхзүйт төр, хууль дээдлэх зарчим алдагдах ноцтой үр дагаварт хүргэх вий гэж төрийн тэргүүн миний бие сэтгэл зовниж байна. Хүний хувь заяаны асуудлыг шийдэж, зөв бурууг тогтоодог шүүгчид өөрсдөө хуулиа зөрчиж, ёсзүйгүй авирлаж, олон нийтийн дунд биеэ зөв авч явахгүй байгаа байдал нь ард иргэдийн бухимдлыг төрүүлж, хариуцлага тооцохыг шахаж шаардаж байна.

 

Шүүгч та, улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэн, улс орны язгуур эрх ашгаас хэзээ ч урваж болохгүй. Шүүгч та, хэн нэгний дарамт шахалт, эрх мэдэлтний хүсэл даалгавараар гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж болохгүй, гэмт этгээдийг ял завшуулж болохгүй гэдгийг ямагт санаж явахыг төрийн тэргүүний хувьд сануулж байна.

 

Шүүх эрх мэдэл бол ядарсан нэгний найдах сүүлчийн зогсоол, задарсныг засаглах Монгол төрийн хууль цаазын ташуур юм гэдгийг хэлж Төрийн тэргүүний хувьд хуулиа дээдэлж, шударгаар ажиллаж буй шүүгчдээ хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд бүх талаар өмгөөлөн хамгаалж, ямагт дэмжин ажиллахаа илэрхийллээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Ф казино еөк банкны мөнгө:
Кофи анан
2021-10-11
Уншигч:
Өөрөө язгуур эрх ашгаас урвуулчихаад яаж ингэж ярьж чадаж байнаа.
2021-10-11
Irgen:
Ene hyn syrjin ygeer yariad l baih yum .yamar ahic garvaa.yuch alga todorhoi ajil huuh heregtei.hooson ygeer hereggyi
2021-10-11
Иргэн:
Хэн нэгнийг харлуулж л байж сэтгэл санаа нь баясдаг нөхдүүд бна Ийм хүмүүс Гэр бүл үр хүүхэддээ сайн эцэг сайн эх сайн ах эгч дүү байж чаддаг эсэх нь эргэлзээтэй шүү
2021-10-11
Зочин:
Юу ч мэдэхгүй хуцдаг шоучин гар
2021-10-11