Т.Доржханд: Монголд ардчилсан сонгууль устаж, ардчилал нуран унахад ойрхон байна
2021-10-11

ХҮН-аас нөхөн сонгуультай холбогдуулан хэвлэлийн хурал хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

ХҮН-ын дарга Т.Доржханд “Нөхөн сонгуулийн үр дүнд харамсаж байна. Нийт иргэдийн ердөө 40 хүрэхгүй хувь нь саналаа өгсөн байна. Хэнтий аймагт 34 хувьтай байна. Эрх баригчид машин машинаар маш олон зөөгөөд ч ирцэндээ ирсэнгүй. Ийм байдлаар цааш явбал Монголд ардчилсан сонгууль устаж, ардчилал нуран унах цаг үед амьдарч байна. Нийт иргэдийн 60 хувь саналаа өгөхөөс татгалзаж байна. Энэ бол эрх баригчдад, улс төрийн намуудад өгч байгаа маш том сануулга. Сонгуулийн хугацаанд шатахуун, түлшний хомстол үүслээ, бараа бүтээгдэхүүний үнэ өслөө. Иргэд саналаа өгөхгүйгээр бухимдлаа илэрхийлж байна. Өчигдрийн сонгуулийн үр дүнг үндэслээд Монголын ардчиллыг хамгаалахын тулд дараах арга хэмжээг яаралтай авахыг улс төрийн хүчнүүдэд уриалж байна.

 

  1. Үндсэн хууль яаралтай сонгуулийн холимог системийг тусгаж, нийт мандатын дор хаяж 50 хувийг хувь тэнцүүлсэн тогтолцоогоор явуулах хэрэгтэй

  2. Улс төрийн намын тухай хуулинд өөрчлөлт оруулж, намын хатуу гишүүнчлэлийг зогсоож, намуудыг ижил гараанаас үйл ажиллагаа явуулах боломжоор хангая

  3. Сум, дүүрэг, баг хороог улс төрөөс хол байлгаж, иргэдээс шууд сонгодог байх зохицуулалтыг ажил хэрэг болгоё

  4. Нэг намын дарангуйллыг бий болгож, дангаараа ноёрхох бодлогоо орхихыг МАН-аас шаардаж байна.

 

Сонгуульд хэн ялах нь чухал биш. Харин ардчиллаа хамгаалахын тулд иргэд нь ардчилсан сонгуульдаа оролцдог байх ёстой. Энэ бол бидний үнэ цэнэ. Тиймээс үүнийг хамгаалах ёстой. Ялахын төлөө улайрдаг, ялах системийг өөртөө тохируулж хийсэн 30 жилийн нөхцөл байдлыг бид өөрчлөх цаг нь болсныг хэлж байна. 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Бат:
Хэнийг сонго гээд загнаад байгаан, дан хулгайч худалч луйварчид байхад бас ямар хулгайчын дугуйлах юм. МАН хүчээр нэг хулгайчаа гаргах нь тодорхой, нөгөөх нь гарангуутаа хулгайгаа хийгээл хороо найруулаал явах нь тодорхой, 76 хулгайчыг 30 жил үр үндэсээр нь тэжээлээ иргэд ядуурч улс мөхлөө...яаралтай хувьсгал хийж Ерөнхийлагчийн засагтай болж цаазын ялыг сэргээн авилгын хэрэгт цааз өгдөг болж 76 хулгайчыг Сонгины өвөрт аваачиж буудаад булах л үлдлээ
2021-10-11
ш:
шаацан хар лалрын хар авгай ман намын бөгс долоох шахам байсан одооо шантаачилж байна ууу
2021-10-11
ta nar garval archilsan songuuli boldog yum bainaldaa mass ta nariig husehgui baina hendech hereggui hulhi archilaas zalhaj baina ecesten erh medeliin toloo uls ornoor togoldog shuudee
2021-10-11
Зочйн:
Монгол сонгуулаар яах юм хулгаич нар сонгоод яах юм
2021-10-11
зочин:
Та нар өөрсдөө хийсэн бүхнийг устгаж улмаар "оромцог НАМ"-ууд гарагсаар ийм байдалд хүрэгсэн. ард түмний нэр барьсан "сёолгүй+сахиллаггүй+бутлагч" нар шүү дэээ...
2021-10-11
Зочин:
Эхлээд ялагдлаа хүлээн зөвшөөрч өөртөө дүгнэлт хийх. дараа нь бурууг бусддас хай.
2021-10-11
УГААСАА НУРЧИХСАН Ш ДЭЭ. ОДОО СҮРЖИГНЭХ ХЭРЭГГҮЙ. ЗҮГЭЭР Л БҮГДЭЭРЭЭ ЗАЙЛЦГАА. ХЭН Ч ГАРААД НЭМЭРГҮЙ ТӨР, БҮГД АВИЛГАЧИД, ХУЙВАЛДАГЧИД, ТЭДНИЙ ХАНЬ ХАМСААТАН. НЭГ ИХ СҮРХИЙ ЭХ ОРОН АРД ТҮМЭН ГЭЭД ЦЭЭЖЭЭ ДЭЛДДЭГ НӨХДҮҮД ХААШАА АЛГА БОЛОО ВЭ....
2021-10-11
ulig bolson yumaa l toti shig dawtaad l , orkuud
2021-10-11
TA NAR ZAILAD UG IH YM BODSON HALTRUD VE
2021-10-11