Амны хаалтны хэрэглээг шинэ түвшинд хүргэх талаар ярилцжээ
2021-10-11

 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Улсын Онцгой комиссийн Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр нар, ЭМЯ, НЭМГ, НОБГ-ын холбогдох албан хаагчдын байлцуулан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын өнөөгийн нөхцөл байдлыг талаар ярилцлаа.

 

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын тархалт нийтийн дунд тархсан үед хүн амын хөдөлгөөнийг бууруулах, дархлаа сэргээх тунгийн хамралтыг нэмэгдүүлэх, амны хаалтны хэрэглээг шинэ түвшинд хүргэх, иргэдийн хариуцлагыг дээшлүүлэх замаар халдварын тархалтыг бууруулах нь зүйтэй гэж үзлээ. ЭМЯ-наас Улсын Онцгой комиссийн Нэгдсэн шуурхай штабын удирдлагуудтай 7 хоног бүр уулзаж, цаашид авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээгээ тодорхойлж ажиллахаар боллоо гэж Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
өрхийн эмнэлэгүүд хангалтгүй ажиллаж байна шүү хяналт тавьж байгаа байгууллага байна уу
2021-10-11
Дашаа:
зарим шүүлтүүртэй гэх маскууд уутандаа хөгц үнэртсэн тоосонцор үүссэн байна шүү эндээс ....
2021-10-11
Дашаа:
Амны хаалтны хэрэглээг өнгөөр ялгахаас өмнө аюулгүй байдлыг нь шалгаж тогтоомоор доо гадуур гудамж талбайд ил зарж буй ямар ч өвчний нян, вирусээр бохирдсон байж болох, шинжилгээ баталгаагүй харшил өгдөг материалаар хийгдсэн будагтай, хуванцараар хийсэн, нийлэг материалтай, нянгын бохирдолтой гэх аяаяа байна даа энэ мэт асуудлаа мэргэжлийн түвшинд харж бодлогоо гаргамаар
2021-10-11
Дашаа:
зарим шүүлтүүртэй гэх маскууд уутандаа хөгц үнэртсэн тоосонцор үүссэн байна шүү эндээс ....