Цэргийн нууц мэдээлэлтэй флашийг хачиртай талханд хавчуулан, дамжуулахыг оролджээ
2021-10-11

Америкийн шумбагч онгоцон дээр алба хааж байсан инженер Жонатан Тойби гадаадын оронд нууц мэдээлэл зарахыг оролдсон талаар Daily Mail мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, тэрбээр нууц мэдээлэл бүхий флашийг хачиртай талханд хавчуулан нуусан байсан гэнэ. Инженер нууц баримтууд, нууцаар хамтран ажиллах санал бүхий эхний багцаа өнгөрсөн оны хавар гадаад орны эрх баригчдад шуудангаар илгээсэн гэж АНУ-ын Хууль зүйн яамны мэдээлжээ. 

 

Энэ илгээмжийг Холбооны мөрдөх товчооны төлөөлөгчид илрүүлсэн бөгөөд үүний дараагаас инженер Тойбитой товчооны ажилтан өөрийгөө өөр орны төлөөлөгч хэмээн танилцуулан харилцаж байжээ. Цэргийн инженер холбогдох гэж байсан улс нь ямар орон болохыг АНУ-ын Хууль зүйн яам мэдээлээгүй байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Америкийн цэргийн инженер 70 мянган доллараар үнэлсэн флашд "Виржиния" төрлийн шумбагч онгоцны хийц, реакторуудын ажлын үзүүлэлтүүдийн талаарх мээдэлэл хадгалагдсан байжээ. Тойбиг баривчилсан бөгөөд түүнчлэн цөмийн технологийн тухай мэдээллийг хамгаалах хуулийг зөрчсөнд буруутган эхнэр Диана нь ч мөн баривчлагджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин